Ливанд эрчим хүчний хомсдлоор цахилгаан станцууд зогслоо

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Ливанд эрчим хүчний хомсдлоор цахилгаан станцууд зогслоо

Ливанд эрчим хүчний хомсдлоор цахилгаан станцууд зогслоо

Ливаны хоёр гол цахилгаан станц түлш дууссаны дараа унтрахаас өөр аргагүй болсон талаар тус улсын цахилгаан эрчим хүчний компани Бямба гаригт мэдэгдэв. Ливан улс нь түлшний импортоос бүрэн хамаардаг орон бөгөөд сүүлийн үед тулгарах болсон эрчим хүчний хямралтай тэмцэж буй.

Тухайлбал, тогтмол бус цахилгаан хангамж нь эмнэлэг болон нэн шаардлагатай үйлчилгээний байгууллагуудыг хямралын байдалд оруулсан байна. Үүнээс гадна, Ливаны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш урьд өмнө байгаагүйгээр унасан нь нэрмээс болжээ.

Түүнчлэн хуучирсан дэд бүтэц нь дизель түлш, түлшний хомсдолыг улам бий болгож, олон жилийн турш үргэлжилсэн цахилгааны тасалдлыг нэмэгдүүлсэн аж. Өмнө нь гурваас зургаан цагийн турш цахилгаан тасардаг байсан бол одоо өдөрт хоёроос илүүгүй цаг цахилгаанаар хангаж байгаа юм.

Ийнхүү түлшний хомсдолын улмаас тус улсын хойд хэсгийн гол цахилгаан станцын үйл ажиллагаа Пүрэв гаригт хаагдаж, өмнөд хэсэгт байрлах “Zahrani” цахилгаан станц Бямба гаригт зогссон байна.

Засгийн газар шатахуун, дизель түлшний үнийг аажмаар нэмэгдүүлж, Төв банк гаднаас импортлох долларын татаасыг бууруулснаар нөхцөл байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх тухай Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн шаардлагаар тус улс хэдэн арван жилийн турш төрийн сангийн хөрөнгөө асар ихээр гадагшлуулж ирсэн юм. Үүний улмаас цахилгаан эрчим хүчний компани жилд 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байв. Ийнхүү сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд нийт 40 гаруй тэрбум ам.долларын хохиролыг Ливанд учруулаад байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж