Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-нд насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож, осолдсон ноцтой авто осол гарчээ. Энэ талаар тодруулбал, тухайн өдрийн 19.00 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай хүүхэд жолоодон 15, 14, 13 настай хүүхдүүд зорчиж хөдөлгөөнд оролцож явах үедээ осол гаргажээ.
Зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашиныг жолоодож явсан 14 настай Б гэмтсэн байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлийн талаар анхааруулж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Х.Доржпалам
Холбоотой мэдээ