Эрүүлжүүлэх байранд нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байранд нэг хүн нас баржээ

Эрүүлжүүлэх байранд нэг хүн нас баржээ

Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд өнгөрсөн амралтын өдөр нэр, хаяг нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй нас баржээ. Чингэлтэй дүүргийн таван буудлын орчмоос энэ сарын 8-ны өглөөний 07:00 цагийн орчимд “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, эрүүлжүүлэх байранд хүргэжээ.

Түүнчлэн иргэн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж очмогцоо нас барсан байна. Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан тогтоогдсон бөгөөд тархиндаа гэмтэл авсан байжээ.  Тодруулбал,  дээрх хэрэгт 52 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан шалгаж байгаа аж. Тэрбээр талийгаачтай маргалдсаны улмаас цохиж унагасан нь ийнхүү үхэлд хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байна.  

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж