"Төсөвт үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"Төсөвт үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй"

"Төсөвт  үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй"

Улсын их хурал дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2021.10.11/ мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ирэх оны төсвөөс онцлог хэд хэдэн зүйлийг дурдъя. 2022 оны төсөв үндсэндээ цар тахлын нөхцөл байдал эдийн засагт ямар хэмжээний эрсдэл авчрах вэ гэдэг  олон сорилтын дор хийсэн. Гэхдээ  аль болох бодит нөөц орлогоо сайн төлөвлөж, энэ хүрээнд төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа тооцоолсон.  2022 онд эдийн засаг өсөх хандлага үргэлжилнэ гэж харж байна. Гэхдээ төсвийн орлогыг хөөстэй тавьж, эрсдэлд оруулахгүйгээр бодит төсөв хийсэн. Эдийн засгийн гол секторуудаа хүчтэй дэмжиж байж эдийн засгийн  хүнд нөхцөлөөс гарна.

Ялангуяа төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Үүний үр дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийн хүндрэлүүдийг давж чадах эрсдэл даах чадвартай эдийн засгийг бүтээнэ. 

Энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа гэж дүгнэж байна. Барилга байшин болон дараагийн урсгал зардлуудыг бий болгодог хөрөнгө оруулалтаас илүүтэй хөгжлийг дэмждэг эдийн засгийн суурь дэд бүтцүүдийг дэмжих нь хамгаас чухал. Тухайлбал, замын бүтээн байгуулалтад зориулж энэ жил 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа бол ирэх онд 210 тэрбум төгрөгийг төсөвлөх жишээний. 

Газрын доор, дээр байдаг дэд бүтцийн салбарууд, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар мөн нийгмийн голлох салбар болох  эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд дээр онцгой анхаарч байгаа. Энэ хүнд цаг үед боловсролын салбар тасалдаж болохгүй. 

Нүүрсний экспорт үнэхээр хүнд байна. Өнгөрсөн долдугаар сард хийсэн тодотголоор 28 сая тонн нүүрсийг жилийн эцэс гэхэд гаргая гэж тооцоолж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэ тоондоо хүрэх маш хүнд байна. Ийм байдалд 2022 оны төсвийг хийхдээ нүүрсний экспортыг 2019 оны түвшинд хүргэх  буюу сөрж том зорилго тавьсан.  2022 онд 36 сая тонн нүүрсийг экспортолно.  Гэхдээ үүнээс бага дүн тавьж төсвөө хийх эрх бидэнд байхгүй. Учир нь 2021-2022 онд Монгол Улсын гол экспортуудын түүхий эдүүдийн үнэ  бидэнд маш том боломжийг олгосон. Тэр боломжоо бид энэ жил алдаж байгаа нь маш харамсалтай. Тиймээс 2022 онд зохион байгуулалт, гадаад харилцаандаа онцгой анхаарч  экспортын тоог нэмэхэд зорьж ажиллана.

2019-2020 онд бид хоёр хөршөөсөө болгоомжлоод хилээ хаасан бол урд хөрш энэ жил  биднээс  болгоомжлоод хил дээрээ нарийн дэг журам мөрдөж экспортийн тоог багасгасан. Энэ хязгаарлагдмал байдал 2022 оны өвлийн олимп хүртэл үргэлжлэхийг үгүйсгэхгүй. 

Барилга угсралтын  ажлын хувьд Covid-19 халдварын үед барилгын үнэ нэмэгдсэн учраас ирэх жилийн төсөвт суулгаж өгөх санал их ирж байна. Гэхдээ бид төсөвт энэ асуудлыг шингээхдээ хуулийн хүрээнд л ажиллана. Хэн нэгэн хүн миний төсөвт өртөг тэд орчим, арматурын үнэ ингэж нэмэгдсэн нэмээд өгөөч гэхэд ханцуй дотроо наймаа хийж байгаа юм шиг хандаж болохгүй.  300 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг нэмэгдлээ гэсэн хүсэлт албан бичгүүд ирсэн. Энэ дотроос хуулийн дагуу зам хөгжил, барилга хөгжлийн институтаар ороод төсөвт өртөг нь магадлалаар батлагдсан төсвүүдийг төсөвт тусгадаг хуультай.

Үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй. Ингээд санал хүсэлтүүдийн хүрээнд магадлалаар орсон 184.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдээд ирэх оны төсөвт суусан. Цаашид бид төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ётсой. Ямар нэг бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй зүйлүүдэд төсөв олгосноор хүндрэл үүсдэг. Ийм хөрөнгө оруулалтууд 2022 оны төсөвт үндсэндээ байхгүй. 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ЭРГЭН ТАТАГДАХ МАГАДЛАЛТАЙ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-ын гишүүн  Х.Ганхуяг  нарын гишүүд өргөн барьсан. Ажлын хэсгийн гишүүдийн зарим нь мэдэгдэл гаргасан байсан. Энэ хуулийг батлаагүй. Зөвхөн хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан байна лээ. Дэгийн тухай хуулиар  өргөн барьсан хуулийн ажлын хэсгийн 50 нь татгалзсан бол, хуулийг буцаан татах заалттай. Тиймээс бараг буцаан татагдах байх гэж бодож байна. Бүлгийн хурлаар сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Тиймээс сайд нарыг өөрчлөх асуудлыг заавал бүлгээр оруулах шаардлагагүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж