Covid-19 халдварын хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч эмнэлгүүдийн ачаалал 41 хувь хэтэрчээ. Учир нь, өвчтөнүүдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул нэг хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт болж орны эргэлт удааширсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар халдвараар өвдсөн иргэдийг эмчилж буй 23 эмнэлгийн 41 хувь нь ачаалалтай, хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогджээ. Мөн нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ногдож байна.
Ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан болж байна. Иймд УОК–ын Нэгдсэн штабаас ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг үүрэг болгожээ.
Зочин 2021-10-11 43.242.243.124
Өдөр бүр өвдсөнөөсөө хэд дахин олон хүн эрүүл боллоо гэж мэдээлэх. тэгээд ачааллаа дийлэхгүй ор нэмнэ гэх. худал хулгай л бн даа.
Зочин 2021-10-11 185.220.100.254
>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-11 43.242.243.11
10 jil ih deed surguuli tsetserlegee karentilaachee
Зочин 2021-10-11 64.119.21.98
5 хоног хянаад хүндрэхгүй бол гайгүй хүмүүсээ гэрт нь гаргаач
Зочин 2021-10-11 192.82.73.105
Манай ардчиллынхан эх орноо барууны жишгээр явуулахыг хүсдэг Гэтэл АНУ-д л гэхэд түргэн дуудахад 1000 долл буюу 2,8 сая төг,эмчийн нэг удаагийн үзлэг 300-400 долл,эмнэлэгт нэг өдөр хэвтэхэд 10 мянга,хугарсан хөл эмчлүүлэхэд 10 мян, төрөхөд 40 мянга,хагалгаанд ороход хамгийн багадаа 100 мян долл нэхдэг. Эмнэлгийн үйлчилгээ их үнэтэй. Иймд олон хүмүүс эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй гэртээ эндэж байгааг мэдээлж байна.Харин манайд өөр ,төрийн зохицуулалттай,үйлчилгээ хямд боломжоо дайчилж байна.
Зочин 2021-10-11 192.82.73.105
Ковидын халдвараас болж, эдийн засаг унаж,байдал манайд их хүнд байна.Төр засгаас ковидын аюулыг даван туулах, эдийн засгаа сэргээх,иргэдийн амьдралд тус дэм болох гэж бололцоот бүхнээ хийж байна.Иймд юм л бол төр засаг рүү дайрч,хамаг бурууг бусад рүү түлхэхийн оронд иргэн бүр энэ аюулын эсрэг тэмц.Вакцинжилтийн 3-р тунд хамарч,дархлаажуулалтаа сайжруул.Амны хаалт байнга хэргэл,бөөгнөрлөөс аль болохоор зайлс хий, хэрэггүй бүү сэлгүүц, бусдад халдвар тараахгүй байхыг хичээ.Зочин бүү хүлээж ав.
Зочин 2021-10-11 202.21.97.30
юу гэсэн ч үг юм!!! одоо тэгээд 14 өвчтөн дундаа 10 орон дээр ээлжлээд хэвтэж байгаа гэж ойлгох уу???
Зочин 2021-10-11 64.119.21.98
Зөөврийн ор, коридорын сандал, коридорт гудас хаяад хэвтэх зэргээр л байгаа байх даа.