АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, "Эмэгтэй", "Дурсаж яваарай" бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна.
“Дурсаж яваарай” уран сайхны киног бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн уг киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар тоглосон билээ. Эдгээр дэлгэцийн бүтээлүүд өмнө нь хэд хэдэн олон улсын кино наадмаас шагнал хүртэж, Монголынхоо кино урлагийг сурталчилж яваа юм.
“Ред рок” кино наадам нь 2007 онд Юта мужийн киноны уран бүтээлчдийг дэмжих, мөн гадаадын чанартай бүтээлүүдийг хотынхоо иргэдэд хүргэх зорилгоор зохион байгуулж иржээ.
Холбоотой мэдээ