УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов | News.MN

УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов

УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов

УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг (2021.10.11) өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тус бүлгийн хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн, инфляцийн төвшин 8.9 хувьтай байгааг дуулгажээ.

Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд дараахь байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Та бүхэн эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Хүндрэл бидний өмнө байгаа шүү. Хүндрэл банкинд удахгүй нөлөөлж эхэлнэ. Үүнд бэлэн үү. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байна, ажлын явц ямар байна. Гадаад өр төлөлт ямар байдалтай байгаа, энэ жил хэдийг төлөх вэ. Гадаад валютын нөөц маш эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байна. Энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Би лав эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцид ч эргэлзэж байна. Энэ бодитой тооцоолол мөн үү. Долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Цаашид ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байна вэ? Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. Ийм өндөр хүүтэй банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй яваад байх юм уу?

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн жил инфляцийг 6 гэж тооцож байсан ч одоо 8.9 хувьтай байна. 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ? Ирэх жилээс банкууд нээлтэй хувьцаат болно. Үүний бэлтгэл ажил хэр байна вэ?

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд  Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна.

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:

-10 их наяд жижиг компани, үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өслөө. Инфляц нэмэгдээд байхад Монголбанк арга хэрэгслээ ашиглах уу. Засгийн газартай хамтарч ажиллаж байна уу. Малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Гурван хувийн зээл цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ. Зөв хүндээ очиж байна уу. Монголбанк зээлийн хар жагсаалтаас өршөөх цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөв, гэхдээ үүнийг дагаад хууль бус үйлдэл Монголбанкинд цэцэглэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Хэр үндэслэлтэй вэ. Сүүлийн үед койн борлуулж 200-300 тэрбумаар яригдах мөнгийг зах зээлээс босгож байна. Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл зуун зуун тэрбумын  асуудал яригдаж байхад манайд хамаагүй гэж болохгүй. Үүний үр дагаврыг хэн хариуцах вэ. Хадгаламж зээлийн хоршоо шиг иргэд олноор хохирвол хэн хариуцах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2021-10-11 129.205.113.8

Хэрэв та бөөрөө 780,000 доллараар мөнгө зарахыг хүсвэл ЭМНЭЛЭЛИЙН И -мэйлтэй холбогдоно уу.
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-11 202.9.40.202

Мэдээлэл авч байгаад яаж шартаажилж эсрэг арга хэмжээ авч засгийн газар төрийг мяалах вэ гэдгээ л бодож байгаа. Авсан мэдээллээ улс төрийн зорилгоор ашиглахаа л эд нар бодож байгаа. өөр сайхан юм бодож асууж лавлаад байгаа юм биш ээ

Avatar

Зочин 2021-10-11 66.181.161.60

МАН 1-2 ХУВЬ БАЙСАН ИНФЛЯЦИЙГ 9-10 ХУВЬ БОЛГООД 1900 БАЙСАН ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ 2900 БОЛГОЧИХСОН ШҮҮ ДЭЭ. ҮХСЭН Б А А С НЫ МӨНГӨНИЙ БОДЛОГО. ӨНӨӨ ЗОЛЖАРГАЛЫН ЗОХИОЖ ХИЙСЭН 8 ХУВИЙН ИПОТЭКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС БОЛЖ Л ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧИХЛАА ГЭЖ Ш А А Г А А Д БАЙСАН ЛХАГВАСҮРЭН ОДОО 8 ХУВИЙН ИПОТЭКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ, ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ МАШ ЧУХАЛ ГЭЖ Ш А А Х БОЛСОН БАЙНА БИЛЭЭ. ҮНЭН ХОЁР НҮҮРТЭЙ п**а ШҮҮ НЭЭРЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.21.126.30

УЛС ТӨРЖСӨН ХЭДЭН ЧААВААСУУД ТА НАР СОНСООД СОНСООД ХАРЛУУЛАХААС ӨӨР НЭМЭР БАЙХ БИШ ДЭЭ ХӨӨРХИЙ БОЛСОН ХОРВОО АН ГЭЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж