Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв | News.MN

Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ:
  • Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,
  • Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Тогтохын Уранцэцэг нар хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ эрхэм хүндтэй цол бол Та бүхний шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлээд зогсохгүй, нийт шүүгчийн нөр их хөдөлмөрийг үнэлж буй хэрэг” гэлээ.

Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн цоо шинэ үе эхэлж байгааг хэлээд шүүх засаглал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, хамгийн гол нь шударга ёсыг бэхжүүлэх Монгол төрийн гол тулгуур гэдгийг тэмдэглэв.

“Шүүгчид албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль, журмыг чанд мөрдөх үүрэгтэй. Ингэж байж нийгэмд шүүх эрх мэдлийн нэр хүнд өндөр, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ” гэлээ.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xcvbdf 2021-10-11 105.112.126.168

Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл, 50000-аас 300,000 еврогийн төслийн зээлийг шаардлагатай хүн, компанид олгодог.
зээл. АНУ-ын joseluisloans@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

Avatar

Бөө 2021-10-11 202.126.89.133

Хээл хахуулийн 3 тулам зогсч бн)

Avatar

Зочин 2021-10-11 64.119.16.153

МОНГОЛЫН НИЙГМИЙГ БУЗАРЛАСАН ШҮҮГЧ НЭРТЭЙ ХУЛНАЙЧ НАРЫГ ШАГНАХ БИШ ДҮҮЖЛЭХ ЁСТОЙ. ЭЗДИЙНХЭЭ ӨМНӨ ГАВЬЯА БАЙГУУЛЖ ЭНЭ БУЗАР ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОСНООРОО ОЛОН ЗУУН МЯНГА, САЯ САЯ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ СҮЙРЭЛ ХҮҮ ТҮЛХЭСЭН.

Avatar

DR. PRADHAN 2021-10-11 129.205.113.8

Хэрэв та бөөрөө 780,000 доллараар мөнгө зарахыг хүсвэл ЭМНЭЛЭЛИЙН И -мэйлтэй холбогдоно уу.
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-11 66.181.185.159

Хадгаламж банкны 14 тэрбумын хэргээс мулталсны төлөөс

Avatar

Зочин 2021-10-11 202.21.126.30

Батсайхан гуай ч нүгэл ихтэй л хүндээ, за яахав тэтгэвэртээ гарсан юм даа.

Avatar

зочин 2021-10-11 43.228.130.188

сая ХУД-н шүүхийн үүдэнд сууж байхад өмгөөлөгч бололтой хүмүүс энийг хараад хоорондоо Батсайхан ч ноотой доо, харин Тунгалаг Уранцэцэг гэсэн 2 шүүгч бол шударга хүмүүс гэж хоорондоо ярьж байсан даа.

Avatar

зочин 2021-10-11 202.179.15.71

Шүүх прокурор шагнахаа боль хоцрогдлын хоцрогдол хараат бусаар ажилахад яасан бэ.

Avatar

zochin 2021-10-11 66.181.180.127

Гавьяат хуульч болонгуутаа янз бүрийн асуудлаар улс төрд зүтгээд байх шиг байдаг

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.21.126.30

ЭНЭ ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ ДАНДАА АЛБАН ТУШААЛТАЙ ЭСХҮЛ ДЭЭД ШАТАНД БАЙСАН ХҮМҮҮСТ Л ӨГӨХ ЮМАА. ЖИРИЙН ХУУЛЬЧ ШҮҮГЧИД ДОТОР ХЭДИЙНЭЭ ГАВЪЯАТЫН ЭНТЭЙ ОЛОН ТҮМЭНД ҮНЭЛЭГДЧИХСЭН, НИЙГЭМД, АРД НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХУУЛЬЧААС ХОЛ БАЙХ ЮМАА. ТЭГЭХЭЭР Л АРЫН ХААЛГАНЫ ЦОЛ БОЛЖ ХАРАГДААД БАЙГАА ЮМ.

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.70.44.46

Шүүгчдийг шагнахаа болиогүй юм уу, наадуул чинь шагнана гэхээр хэргээ худлаа шийдээд байдаг юм биш үү

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.21.126.30

ШҮҮГЧИЙН ИНГЭЖ ШАГНАХАА БОЛЬСОН ГЭЭГҮЙ БИЛҮҮ. ЗА ЯАХ ВЭ, ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД ШАГНУУЛЖ БОЛОХ Л ЮМ БАЙНА. ШҮҮГЧИЙН ГАВЪЯАГ ЕР НЬ ЯАЖ ҮНЭЛЭХ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2021-10-11 202.126.89.32

Үхсэн баас! Шүүх, прокурор бол мафийн сүлжээний маш чухал хэсэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж