Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ:
  • Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,
  • Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Тогтохын Уранцэцэг нар хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ эрхэм хүндтэй цол бол Та бүхний шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлээд зогсохгүй, нийт шүүгчийн нөр их хөдөлмөрийг үнэлж буй хэрэг” гэлээ.

Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн цоо шинэ үе эхэлж байгааг хэлээд шүүх засаглал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, хамгийн гол нь шударга ёсыг бэхжүүлэх Монгол төрийн гол тулгуур гэдгийг тэмдэглэв.

“Шүүгчид албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль, журмыг чанд мөрдөх үүрэгтэй. Ингэж байж нийгэмд шүүх эрх мэдлийн нэр хүнд өндөр, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ” гэлээ.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж