"Чойрын тээвэрчид ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжлээ"

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"Чойрын тээвэрчид ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжлээ"

"Чойрын тээвэрчид ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжлээ"

Чойрын нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар өнөөдөр /201.10.11/ тээвэрчид шаардлага хүргүүллээ.


Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй

-Гашуунсухайтын боомт дээр жолооч нар ажил амьдралгүй зогсонги байдалд байна. Тээвэрчид маань өдөрт найман сая ам.долларын ашиг улсад авчирдаг. Гэтэл  хөлсний Хятад компани батлагдаагүй замаар тээвэр хийж байна. Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй бол үхье. МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэнг хүлээн зогсож байна. Энэ бол 25 мянган тээвэрчний асуудал. Чойрын тээврийн талаарх нууц тогтоол гарчихсан, бичиг нь бидэнд байна. Чойрын тээвэр хоёр сая ам.доллар улсад оруулдаг. Халдвар авчихсан зарим жолооч нарыг хотод авчраад хорьчихдог. Нэг хүний унтах ёстой орон дээр гурван хүнийг тусгаарладаг. Өдөр бүр гэдэс чанаж өгнө. Аргаа бараад хэдэн зуун км туулаад хотод ирлээ. Эцсийн зогсоол хүртлээ тэмцэнэ. Тээвэрчид өдөрт 10 сая ам.доллар авчирч байхад нохой шиг хандаж байна. Бичгээ өгчихөөд яв гэнэ. Тээврээ хятадуудад өгсөн албан тушаалтнууд зайлах хэрэгтэй. Тусгаарлалтад байгаа жолооч нар маш хүнд байна. Чойрын тээврийг Л.Халтар сайд нууцаар зогсоосон.

Тээвэрчдийн төлөөлөл:

-Дарга нар нь гарч ирээд уулзаж болдоггүй юм байх даа. Бид ажил, амьдралынхаа төлөө тэмцэж байна. Бид зүгээр сууж байгаад хятадуудад ажлын байраа алдахгүй. Шат шатны арга хэмжээг авна. Чойрын тээвэрт улс төр ороод 25 мянган тээвэрчин ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжлээ. Хэрэв биднийг ажилгүй болгож байгаа бол 25 мянган хүний шорон бэлдээрэй. Улсаас нэг ч төгрөг аваагүй замыг аравдугаар сарын 20-ноос зогсооно гэнэ. Хэчнээн хүн ажилгүй болох вэ. Энэ асуудал даамжирвал хурц ширүүн л юм болно. Тээвэрчид бид өөрсдийн чадахаараа улс эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа. Ямар их ашигтай, үр өгөөжтэй байдгийг хүмүүс мэдэхгүй байх. Монголд халдваргүй, Хятадад халдвартай. Нэг л хүн халдвартай бол бүгдийг нь буцаагаад хөөчихдөг. Тээвэрчид үүнийг Хятадын бодлого гэж харж байгаа. Хятадууд сүүний өрмийг бид хусмыг нь идэж байна. Хятадууд 22 км орж ирж богины тээврийг авах гэж байна. Бид хамгийн хямд  тээврийг, Хятадууд хамгийн үнэтэй тээврийг хийх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж