Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа | News.MN

Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа.

“Юбикаб” ХХК -ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн “Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байгаа. Тиймээс иргэд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад, гэртээ эмчлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд цаг алдалгүй эм хүргэх ёстой учир тээврийн асуудал чухал юм. Тиймээс сайн дураараа ажиллаж байгаа жолооч нарт нэмэгдэл болгож, өдрийн 10 мянган төгрөгийн шатахууны эрх хандивлаж байна. Үүгээрээ бид бусад хувийн хэвшлээ цар тахлын эсрэг ажилд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Мөн хандивлаж байгаа 10 сая төгрөгийн шатахууны зарцуулалтад хяналт тавьж ажиллана гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хурандаа Ж.Амгалан хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2021-10-11 129.205.113.8

Хэрэв та бөөрөө 780,000 доллараар мөнгө зарахыг хүсвэл ЭМНЭЛЭЛИЙН И -мэйлтэй холбогдоно уу.
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-11 43.242.243.11

10 jil ih deed surguuli tsetserlegee karentilaachee

Avatar

Зочин 2021-10-11 59.153.84.139

Бензины мафынхан хандив өхгүй юм уу.Дандаа үнээ нэмж хиймэл хомсдол үүсгэж шуналдаа дэлбэрэх гэж буй Сод Монгол,Тэспетролиум, петровис,шунхлай, МТ зэрэг компаниудын эзэд ичиж үхээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж