Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав | News.MN

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудын төлөөлөл салбарт нь тулгамдаж буй асуудлаар өнөөдөр /2021.10.11/ мэдээлэл хийлээ.  Тэдний зүгээс цар тахал, хилийн хориг, барааны үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн тул дампуурах нөхцөл үүсчээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж буй 200 гаруй компаниас төрд дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.  Үүнд,

  • Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  • 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
  • Өмнөх онуудын төсөвт тусгасан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  •  Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох
  •  Цар тахлын үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх.

Барилгын компаниудын зүгээс олон удаагийн хөл хорионоос болж барилга угсралтын ажил 84 хоног хойшилсон, ачаа тээврийн гацалтаас үүдэн бараа материалын үнэ 2-4 дахин өссөн, ажиллах хүчний зардлыг нэмж тооцоогүй зэрэг шалтгаанаас үүдэн дээрх ийнхүү дээрх шаардлагыг тавьж байгаа юм. Учир нь эдгээр хүчин зүйлээс болж барилгын ажлуудаа графикт хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Иймд  уг шаардлагын хариуг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэдгээ барилгын салбарынхан мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

– Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

хүннү 2021-10-11 202.179.26.113

Барилгын компаний “боссууд” минь доор бичсэн сэтгэгдэлүүдийг нэг бүрчлэн унш! Та нарын үнэн дүр төрхийг иргэд мэддэг юм байна. Та нар ажилчдынхаа, цалин, НДШ-ийг идчихсэн, тансаг машин аваад уначихсан, хээл хахуульд өгчөөд юугаа донгосоод байгаа юм? Японд бол компаний эзэд аль хэдийн “цианы хүчил” уучихсан байгаа. Манайхан өөрийн идснээ төрөөр даалгах “цианы хүчил” наруулаад гүйцээх юм аа.

Avatar

Зочин 2021-10-11 103.26.194.206

даварсаар даварсаар дагвын орон дээр гэдэг шиг арай дэндэнээ хамгийн их борлуулалттай хамгийн өндөр үнийн хөөрөгдөлтэй Монголчуудын халаасыг сэгсэрч байгаа салбар бол барилгын салбар амыг нь таслах нь ч хаашаа юм сайн татвар авах хэрэгтэй

Avatar

хүннү 2021-10-11 202.179.26.113

За одоо бүүр хэтэрлээ. Монголд хамгийн их борлуулалттай, хамгийн их ашигтай компанийг та нар тэргүүлдэг. Энэ компаниудын жинхэн эзэд нь улс төрд байгаа. Тийм ч учираас их зоригтой дугарч байна. Ийм зүйл байхгүй шүү. Цар тахлын үед ганцхан та нар хохирсон юм уу? Хүнснээс бусад бүх л компаниуд хохирсон. Тиймээс та нарыг яахаараа харж үзэх ёстой юм. Хэцүү байгаа бол наад ажлаа боль… чадахгүй л дээ та нар.

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.126.89.3

НОВШИРДОГ НОХДЫГ САЙН ШАЛГАЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛВАЛ ТААРНА !!!

Avatar

Zichin 2021-10-11 103.11.193.163

Угаасаа толдог ч биш

Avatar

Иргэн 2021-10-11 202.126.88.42

Эхлээд өөрсдөө байрны квадрат метрийн үнээ буулга, арай дэндүү шулж бгаа шүү та нар

Avatar

Баярсайхан 2021-10-11 203.91.115.40

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
гэж мэдлэггүй, мэдрэмжгүй сэтгүүлч та Хэвлэлийн баг хурал дээр нүүрээ будаад суусан. 2 өөр хэвлэлийн хурлын мэдээлэл хольж солиод ямар ёс зүйгүй сэтгүүлч вэ? Алдаагаа яаралтай засаж албан ёсоор уучлал гуйна уу

Avatar

зочин 2021-10-11 103.143.41.2

Хамгийн ашигтай ажилладаг салбар ш дээ. Бусад салбартай барьцах хэрэггүй.

Avatar

Зочин 2021-10-11 122.201.31.33

Тендер аашчаад бас юу гуцаад байгаан бэ. Больж үз балай авгай нараа. Бүх салбар адил байна

Avatar

Иргэн 2021-10-11 202.21.104.234

Цар тахлын үед хохирол амсаагүй салбар гэвэл хувийн эмийн сан болон дотоодын хүнсний үйлдвэрүүд байх, түүнээс бусад нь бүгд адилхан бөөн татварын өртэй байгаа. Түүнийгээ дэс дараатай олсон орлогоосоо төлж байна. Барилга барьж борлуулж байгаа компаниуд ашгаа хэд дахин нугалж олдог ш дээ. Юун татварын чөлөөлөлт вэ, тэгвэл үйлчилгээний салбарынхан бас барьцмаар байна шүү

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.126.89.4

ДУРААРАА ЮМ БОЛОХ НЬ ШИВ ДЭЭ !!! БИ Ч ГЭСЭН МОДОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР АЖИЛЛУУЛДАГ ЮМ . ТА НАР ШИГ ИНГЭЖ НОВШИРДОГГҮЙ ШҮҮ !!! ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ХААЛГАА БАРИХГҮЙ ЮУ !!!

Avatar

Зочин 2021-10-11 192.82.73.105

Угаасаа эдийн засгийн байдал хүнд байгаа. Эдийн засгаа сэргээс гэж улсаас бололцоот бүхнээ хийж байна.Хүндэрч байгаа барилгын компаниудад дэмжлэг үзүүлж, туслаад байх хөрөнгө улсад бага гэдгийг бүгд мэдэж байгаа.Онц шаардлагагүй обьктуудыг эдийн засаг сэргэж,халдварын тархалт буурах хүртэл түр зогсоохоос өөр аргагүй.

Avatar

Zochin 2021-10-11 202.21.108.254

s*****g garuud shuu!!! Davraad baigaarai 1m2-iig 1.5sayaar bariad teriigee 2.5-3sayad zardag bj davraad bh ymaaa!!!

Avatar

Зочин 2021-10-11 64.119.27.9

ДАН АВГАЙ НАР БАЙХ ЮМ. НӨХРҮҮД НЬ ДАРГА НАР БАЙХ ДАА.

Avatar

Зочин 2021-10-11 64.119.27.9

ЮУН ӨРШӨӨЛ ВЭ? ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУРЛАА ЗАРЛА.

Avatar

Зочин 2021-10-11 180.149.93.98

БИТГИЙ ДАВАР, УГААСАА Л ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, ТАТВАР БАЙТУГАЙ ЦАЛИНГАА Ч ӨГДӨГГҮЙ, ДЭЭРЭЭС НЬ ҮНЭЭ ЗОХИОМЛООР НЭМЖ АШИГ ХИЙДЭГ БАЙСАН БАЙЖ

Avatar

Асуулт 2021-10-11 172.90.229.225

Амар юм болжээ. Цар тахлын бэрхшээлийг төр засаг ард түмэнтэйгээхамт давахаар хичээсэн. 300,000төг авч идчихээд бас даварна гэнээ. Бусад нь бас яахав

Avatar

ЗОЧИН 2021-10-11 122.201.22.197

БАРИЛГЫН КОМПАНИЙ БАРАГ 90 ХУВЬ НЬ АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТӨЛДӨГГҮЙ, ЗӨВХӨН КОМПАНИЙ ХЭДХЭН ХҮН, АХ ДҮҮСИЙНХЭЭ ШИМТГЭЛЭЭ Л ХИЙДЭГ УХААНТАЙ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж