Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрөөс чөлөөлөхийг шаардав

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудын төлөөлөл салбарт нь тулгамдаж буй асуудлаар өнөөдөр /2021.10.11/ мэдээлэл хийлээ.  Тэдний зүгээс цар тахал, хилийн хориг, барааны үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн тул дампуурах нөхцөл үүсчээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж буй 200 гаруй компаниас төрд дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.  Үүнд,

  • Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  • 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
  • Өмнөх онуудын төсөвт тусгасан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  •  Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох
  •  Цар тахлын үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх.

Барилгын компаниудын зүгээс олон удаагийн хөл хорионоос болж барилга угсралтын ажил 84 хоног хойшилсон, ачаа тээврийн гацалтаас үүдэн бараа материалын үнэ 2-4 дахин өссөн, ажиллах хүчний зардлыг нэмж тооцоогүй зэрэг шалтгаанаас үүдэн дээрх ийнхүү дээрх шаардлагыг тавьж байгаа юм. Учир нь эдгээр хүчин зүйлээс болж барилгын ажлуудаа графикт хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Иймд  уг шаардлагын хариуг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэдгээ барилгын салбарынхан мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж