Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ "сануулга" өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ "сануулга" өгчээ

Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ "сануулга" өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.11/ хуралдаж, 2022 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Ирэх оны төсвийг хуулийн хугацаанд батлах зохицуулалттай бөгөөд гишүүдийн зүгээс төсөвтэй холбоотой байр суури илэрхийлсэн байна.

Түүнээс гадна МАН-ын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ оролцсон байна. Гэхдээ тэрбээр энэ удаагийн бүлгийн хуралд оролцохдоо намын даргын хувиар гишүүддээ үг дайсан байна. Тэрбээр, намын бодлогын төлөө нэгдсэн бодлоготой байх, намын бодлогын эсрэг бодлогогүй ярихгүй байхыг бүлгийн гишүүддээ сануулаад намын эв нэгдлийг хангаж ажиллах ёстой гэдгийг хатуу сануулжээ.

Сүүлийн үед МАН-ын бүлгийн зарим гишүүд намын бодлогын, Засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурь илэрхийлэх болсон нь намын дарга нь ийн хатуу сануулга өгөхөд хүрчээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж