Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өмөөрөв

Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өмөөрөв
Монгол Улсад цар тахлын халдвараар өвдсөн нэг хүний эмчилгээнд дунджаар найман сая төгрөг зарцуулж буй гэх мэдээллийг албаныхан өгсөн. Гэвч бодит амьдрал дээр иргэдэд 80 мянган төгрөг ч хүрэхгүй эм өгч байгаад шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед "муу новш" л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушгины гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Би сайд байхдаа 160 сая шиг санаж байна. Ийм мөнгө хуваарилж эрчимт эмчилгээний тасгийг засуулсан.
Манайхан Д.Нямхүүгийн нэг гавъяаг мэдэхгүй байх. Цаадах чинь хэл устай. Гадныхантай эвээ олоод ажиллачихна. За тэрний нэг үр дүн гэвэл тухайн жилд томуу өвчинд эргэлдэж буй вирусийн тухай мэдээллийг тандалт судалгаанд үндэслэн хийж дэлхий дахин жилд жилд тохирсон вакцин бүтээхэд мэдээллээр хангаж хувь нэмрээ оруулсаар ирсэн хүн шүү дээ. Тэгээд урамшуулалд нь жилд 100-200 мянган хүн тун вакцин авч, олон хүүхдийг ханиадаар хүндрэхээс сэргийлж, улсдаа хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан. Одоо таг болжээ. Ингэж Д.Нямхүүгээр удирдуулсан баг цар тахлыг эмчлэх зам мөрийг тавьсан байдаг. Энэ бол нэг талаас туршлага нөгөө талаас улсын маань нэр хүндийн асуудал байсан юм. Монгол 10 сар дотооддоо цар тахал алдаагүй гавьяа гарцаагүй Д.Нямхүүд хаяглагдана" гэдгийг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж