ФОТО: Сүхбаатарын талбайд бүжингийн суулт зарлалаа | News.MN

ФОТО: Сүхбаатарын талбайд бүжингийн суулт зарлалаа

ФОТО: Сүхбаатарын талбайд бүжингийн суулт зарлалаа

ФОТО: Сүхбаатарын талбайд бүжингийн суулт зарлалаа

Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр". Хүчирхийлэлд өртөж буй охидыг төлөөлж Сүхбаатарын талбайд бүжингийн суултыг зарлаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүүвэй-Бүү айг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Төв талбайд болж байгаа бөгөөд сандал дээр суусан 330 чихмэл бүжин суулт зарлажээ. Энэ талаар МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр бол Олон улсын охидын өдөр. Энэ өдрийг 2012 оноос хойш дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2019 онд “Бүжингийн чимээгүй хашхираа” акцыг төрийн оронд шийдвэр гаргагч гишүүдийн ширээн дээр тавьж байв. Үүгээр юу ч илэрхийлсэн бэ гэхээр “Эрүүгийн хуульд” нэмэлт өөрчлөлт оруулах, бэлгийн хүчирхийлэл өртсөн хүүхдүүдийн тоо баримттай хүргүүлж байсан. Бид өнөөдөр харин 330 бүжингийн суултыг зохион байгуулж байна. Эдгээр бүжин бол 2019 онд гаргасан акцыг шийдвэр гаргагч нар анхаарахгүй байгаа учраас биднийг авраач ээ” гэсэн аврал ирсэн суулт хийж байна. Ер нь бол бэлгийн хүчирхийллийн хохирогч гэдэг бол насан туршийн хохирогч байдаг. Бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирдог. Мөн ар гэр нь ч давхар хохирдог гэмт хэрэгт юм” гэлээ.

Мөн тус суултын зохион байгуулагчдын нэг Сүхбаатар дүүрэгт дэх МЭХ-ны тэргүүлэгч П.Тунгалаг дараах тайлбарыг өглөө. “Охидыг хамгаалах клуб Сүхбаатар дүүрэгт эрчимтэй болж байгаа. Энэ охидоо багаас нь гэр бүлийн хүмүүжилд оруулах хэрэгтэй. Одооноос л бид энэ тал дээр дуугарахгүй бол юунд ч орж мэдэх нөхцөл нь бүрдээд байна гэж харж байна. Мөн зөрчлийн хууль гээд нэг хачин юм гараад 14 насанд хүрээд гэр бүл болж болно гэжээ. Энэ юу гэсэн үг вэ, гэхээр хүүхдүүдийг хүчирхийлэлд дуудаж байгаагийн шинж. Энэ хуулийг эсэргүүцэж зогсох болно” гэв.

Х.Доржпалам

Гэрэл зургийг Д.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-11 64.119.27.9

НЭГ ИХ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЭД Л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж