"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо" | News.MN

"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өчигдөр болсон. ХҮН-аас УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт Б.Найдалаа нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрт жагссан. Нөхөн сонгуультай холбогдуулан тус намаас мэдээлэл хийв. Намын зүгээс улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгахад хамтарч ажиллахыг эрх баригч намаас шаардлаа.


ДАНГААРАА НОЁРХОХ БОДЛОГОО ХОРИХЫГ МАН-ААС ШААРДАЖ БАЙНА

ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД: 

-Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсч байна. Нийт иргэдийн маань 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт авах нөхцөл байдал үүсээд байна. Бүгд мэдэж буй. Эрх баригчид машин, машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компанийг ажиллуулсан мэдээлэл ирж байна. Маш олон хүн зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар байвал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна.

Иргэд саналаа өгөхгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч буй маш том сануулга. Энэ бол олон алдаатай шийдвэрүүд гаргасны гор. Яг үнэндээ Монголын ардчилал сум, багийн дарга, тэдгээрийн дор ажиллаж байгаа ажилтнууд мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.

Иймд бид Монголын ардчилалаа хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх барьж байгаа нам болон улс төрийн бүх хүчнүүдэд уриалж байна.

Сонгуулийн холимог системийг яаралтай үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй. Энэ ажил руугаа хамтдаа орцгооё. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангацгаая. Хамтдаа хийцгээе. Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байхаар зохицуулалтыг ажил хэрэг болгоё. Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс уриалж байна. Мөн дангаараа ноёрхох бодлогоо хорихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Өнөөдөр хэн ялсан нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнэтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь зөв, шударга, ардчилсан сонгуульдаа иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-11 43.228.129.20

АН-н гишүүдийн мөнгөтэй болох бүх гарц боломжийг байхгүй болгож эдийн засгийн хувьд ямарч хүчгүй болгох бодлого маш эртнээс явагдаж үр дүнгээ өгч ,,,,АН -нхан мөнгөгүй болгох ажиллагаанд хамрагдаж бараг бүгд шахуу мөнгөгүй болж хувирсан энэ байдал нь удаа дараагийн сонгуульд ялагдах гол үндэс болоод байна Тэгэхээр ард түмэн үүнээс цааш мөнгөтэй хүмүүсийг биш мөнгөггүй шудрага иргэдээр төрөө бариулах сонголт хийсэн нь дээр,,учир нь мөнгөтэй буруу хүмүүс улс эх орноо хөгжүүлж байсан түүх байхгүй

Avatar

Зочин 2021-10-11 202.9.40.202

Эд нар ганцхан өөрсдийгөө ардчилахл гээд бодчихсон байна. Иргэд бол ардчиллыг мэддэг болсон. Харин ямар улстөрийн намд итгэл үзүүлэх нь түүнээс өөр асуудал юм. Буслыг дандаа буруутгадах муу зуршлаасаа хэзээ ч салахгүй болотлй. Ятгах тусам нь иргэд МАН-д итгэл үзүүлдэг

Avatar

Зочин 2021-10-11 66.181.178.113

Иргэдийн сонголт шүү пяздук минь.. УИХ-ын сонгуулийн дүн шүү Ядаж ялагдаж сур Хошуугаа унжуулааад Хол очиж гуц..

Avatar

Зочин 2021-10-11 66.181.189.45

Ийм худалч хуудуутай нөхдөд санал өгөхгүй дээ. Найдала гэнүү, бас л туйлширсан үг унагаж байсан, Доржханд нь гайгүй юмуу гэтэл адилдаа адил, годилдоо годил бололтой. МАН-ын бүх үйл ажиллагааг үгүйсгэн дайрах, мушгих, гуйвуулах, гүжирдэх аргаар улс төр хийдэг АН ахынхаа араас орвол явахгүйээ, ийм улстөр хоцрогдсон. Ард түмэн хэн нь хэн бэ гэхээ ялгадаг болсон байна. Сөрөг хүчин эрх баригчдын ажлыг бодитой дүгнэж, гарцаагүй буруу зүйлийг шүүмжлээд, засахад нь хамтарч ажиллах үүрэгтэй байдаг юм.

Avatar

Зочин 2021-10-11 103.57.95.109

МАН-ЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХ ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ САНАЛАА ӨГЧИХЖЭЭ. ХАРИН АН-ЫН ТӨЛӨӨ САНАЛ ӨГӨХ ХҮМҮҮС НЬ ИРЖ САНАЛАА ӨГСӨНГҮЙ. ЭНЭ НЬ АН БҮРЭН ДАМПУУРСАНЫГ ХАРУУЛЖ БАЙНА. Т.ДОРЖХАНД СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭТЭЙ ТАЙЛБАР ХИЙЖ СУР!

Avatar

Зочин 2021-10-11 103.57.95.109

НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮН ЭРХ БАРИГЧИД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ АН-Д ДАХИН НЭГ ТОМ САНУУЛГА БОЛЛОО. МЭДЭЭЖ КОВИД-19 НӨЛӨӨЛСӨН НЬ МАШ ОЙЛГОМЖТОЙ ЭНГИЙН ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ. ЕР НЬ ЗАЛУУЧУУДЫН УГААСАА Л СУЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Иргэн 2021-10-11 202.9.47.32

Ардчилал явдагаараа л явж байна. Харино ардчлал нэрээр хулгай хийдэг нөхдийг олон түмэн таньдаг болж. Харин тэр холимог систем гэдэг нь юугаараа давууг ойлгохгүй л байна? Тэр квотоор гардаг чинь дэмий эд шиг байсан шүү????

Avatar

Зочин 2021-10-11 103.50.206.95

Ted yag sanuulga avch haragdaach. Hiideg hulgaigaa hiichihsen odoo barigdahaasaa umnu zugataah buun sonirhol bgaa shd dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж