"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

"Нөхөн сонгуулийн санал хураалт эрх баригчдад том сануулга боллоо"

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өчигдөр болсон. ХҮН-аас УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт Б.Найдалаа нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрт жагссан. Нөхөн сонгуультай холбогдуулан тус намаас мэдээлэл хийв. Намын зүгээс улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгахад хамтарч ажиллахыг эрх баригч намаас шаардлаа.


ДАНГААРАА НОЁРХОХ БОДЛОГОО ХОРИХЫГ МАН-ААС ШААРДАЖ БАЙНА

ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД: 

-Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсч байна. Нийт иргэдийн маань 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт авах нөхцөл байдал үүсээд байна. Бүгд мэдэж буй. Эрх баригчид машин, машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компанийг ажиллуулсан мэдээлэл ирж байна. Маш олон хүн зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар байвал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна.

Иргэд саналаа өгөхгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч буй маш том сануулга. Энэ бол олон алдаатай шийдвэрүүд гаргасны гор. Яг үнэндээ Монголын ардчилал сум, багийн дарга, тэдгээрийн дор ажиллаж байгаа ажилтнууд мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.

Иймд бид Монголын ардчилалаа хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх барьж байгаа нам болон улс төрийн бүх хүчнүүдэд уриалж байна.

Сонгуулийн холимог системийг яаралтай үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй. Энэ ажил руугаа хамтдаа орцгооё. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангацгаая. Хамтдаа хийцгээе. Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байхаар зохицуулалтыг ажил хэрэг болгоё. Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс уриалж байна. Мөн дангаараа ноёрхох бодлогоо хорихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Өнөөдөр хэн ялсан нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнэтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь зөв, шударга, ардчилсан сонгуульдаа иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж