Дуучин Адель хэдэн жилийн өмнө Английн Лондон хотоос нүүж, АНУ-ын Лос-Анжелес хотноо суурьшсан. Тэгвэл Их Британийн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лондоноос нүүх болсон хамгийн том шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн үнээс болсон гэдгээ тайлбарлажээ. Адель хэлэхдээ Лондон хотод өнгөрүүлсэн цаг хугацааны ихэнх нь автомашинд эсвэл байранд өнгөрсөн ба хүүгээ тэнгэр харж болохоор газарт амьдруулахыг хүссэн гэсэн байна. Аделийн хүү Анжело нь өдгөө есөн настай.
Түүнчлэн Лос-Анжелест худалдан авсан үл хөдлөх нь түүний хувьд Лондонд хэзээ ч авч чадахааргүй зүйл гэжээ. Адель өдгөө Лос-Анжелес хотноо залгаа байршилтай гурван харшийг эзэмшдэг ба бүгд нийлээд 30 сая ам.долларын өртөгтэй аж.
Тэрбээр Лос-Анжелест анхны үл хөдлөхөө 9.5 сая ам.доллараар худалдан авсан ба зэргэлдээх сууцуудыг нь тус бүр 10 орчим сая ам.доллараар авчээ. Гурван харшийнх нь нэгэнд нь экс нөхөр Конеки нь 2019 онд салснаасаа хойш амьдарч байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ