"Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй"

"Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй"

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/  УИХ-ын 18, 28-р тойрогт явагдсан нөхөн сонгуультай холбоотойгоор өнөөдөр /2021.10.11/ мэдээлэл хийлээ. 


СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Тиймээс СЕХ өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороод байгаагаас 17 хэсгийн хороонд ирц хүрсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр нэг хэсгийн хороо, Хэнтий аймагт  16 хэсгийн хороодод ирц хүрсэн. 148 хэсгийн хороодоос 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. Өчигдөр хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолсон. 148 хэсгийн хороонд гар тооллогыг хийхэд автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүй. 

18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд УИХ-аас СЕХ-ны зардалд  1.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Нийт хоёр тойргийн нөхөн сонгуулийг явуулахад шаардагдах зардал нь 2.2 тэрбум төгрөг. Дээрх 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг нь улсын бүртгэлийн байгууллагын зардал. Нөхөн сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж