Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1348-аас нь Covid-19 халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 835 нь Улаанбаатар хотод,
- 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн энэ хугацаанд 6477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 21-80 насны 14 хүний архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсны улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын улмаас нийтдээ 1377 хүн нас бараад байна.
Covid-19 халдварын улмаас улсын хэмжээнд 19.957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55.387 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 10.524
- Хүндэвтэр- 6793
- Хүнд – 2133
- Маш хүнд -338 хүн байна.
Холбоотой мэдээ