Л.Халтар сайдын хуудуутай шийдвэр монгол тээвэрчдийг хохироож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Л.Халтар сайдын хуудуутай шийдвэр монгол тээвэрчдийг хохироож байна

Л.Халтар сайдын хуудуутай шийдвэр монгол тээвэрчдийг хохироож байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцсэн Монгол тээвэрчид, тээвэрчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд хамтарч Тавантолгойн орд газраас Ханги-Мандал чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай замын нүүрс тээвэрлэлтийг өнөөдөр өглөөний 09.00 цагаас эхэлж зогсоогоод байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замаар Монгол компани, Монгол тээвэрчид нүүрсний экспортын тээвэрлэлт хийхийн тулд өөрсдөө мөнгө гаргаж замаа засч тээвэрлэлтээ хийж байхад Халтар сайд замыг нь хаасанд мянга мянган монгол тээвэрчин бухимдлаа, төрд гомдсон гомдлоо, хууртагдсанаа илэрхийлж Л.Халтар сайдыг огцрохыг шаардаж байна.

Тэд аравдугаар сарын 20-ны өдрөөс Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаах шийдвэрээ өнөөдрийн дотор цуцал, хэрэв цуцлахгүй бол эксортын бүх чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг шийдвэр гаргах хүртэл  зогсоож, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.

Жолооч нарын зүгээс "Л.Халтар сайд адилхан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй мөртлөө Чойр чиглэлийн шороон замыг яагаад ад үзэх болов. Ханги чиглэлийн шороон замын тээвэр Монголын төмөр замын барьсан, төрийн, төсвийн хөрөнгөөр барьсан замаар хятад компанийн тээвэр хэвийн явсаар байна. Хулд чиглэлийн нүүрс тээвэр Цогтцэцийгээс Хулд сум хүртэл зорчигч тээврийн хатуу хучилтта замаар яваад Хулд сумаас шороон замаар Чойр хүрдэг бас л төрийн, төсвийн мөнгөөр барьсан замаар ч хятад компанийн хятад жолоочтой, хятад компани тээвэр хийж байна. Харин Цогтцэций-Чойр чиглэлийн замаар зөвхөн Монгол тээвэрчид, Монгол тээврийн компани өөрсдийн хөрөнгөөр зассан замаар нүүрс тээвэрлэдэг. Энгийн хүн ч ойлгох энэ ялгааг Л. Халтар сайд яагаад ойлгохгүй монголчуудаа, монгол тээвэрчид, монгол тээврийн компаниудаа хясан боогдуулах болов.  Шалтгаан нь тэр Хятадын дүрмээр тоглож эхэлсэн үү, хариултыг өөрөөс нь олно" хэмээн шаардлага тавиад байгаа юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж