"Хангарьд" ордныг Улсын дээд шүүх авах уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"Хангарьд" ордныг Улсын дээд шүүх авах уу?

"Хангарьд" ордныг Улсын дээд шүүх авах уу?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /НЗДТГ/ “Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. “Урт настай, удаан жаргалтай” энэ нүүдэл суудлыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаанд даалгасан. Хэрэвзээ үнэхээр НЗДТГ Яармаг руу нүүлээ гэж бодоход “Хангарьд” ордныг ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг нь олон хүний анхаарлыг татна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн байр материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй гэж үзээд "Хангарьд” ордныг Улсын дээд шүүхэд үйл ажиллагаа явуулах чиглэлийг Засгийн газарт өгчээ.

Тэрбээр "Шүүхийн байрыг шийдвэрлэх асуудал нь Үндсэн хуульд заасан иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа хангаж буй  асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал  огт биш. Тиймээс Улсын дээд шүүхийг  Төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн.  Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна" гэж тайлбарлав. 

Учир нь улсын төсвийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан шүүн таслах ажиллагааны байрыг сайжруулахад анхаардаггүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа мэдэгдэж байв. Тус зөвлөлөөс жил бүр шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэвч сүүлийн найман жилд УИХ-аас шүүхийн хөрөнгө оруулалтад нэг ч төгрөгийн төсөв баталж өгөөгүй аж. Өөрөөр хэлбэл, шүүхийн барилга шинэчлэх, шинээр барих, солихыг УИХ сүүлийн найман жилийн турш умартсан байна.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга  Д.Сумъяабазар бусад алжын албаа нүүлгээд хотын дарга өөрөө Яармаг руу нүүхгүйгээр “Хангарьд” ордонд “эзэн” сууна гэх мэдээлэл ч байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Нийслэлийн захиргааг хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй.Үүний оронд тэнд Монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх старт ап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой” гэж мэдэгдэж байлаа.

Гэрэл зургийг Д.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж