ХААН Банк 30 жилийнхээ ойгоор  Сэлбэ голын эхийг ойжуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

ХААН Банк 30 жилийнхээ ойгоор  Сэлбэ голын эхийг ойжуулна

Амьдран буй дэлхийнхээ байгаль экологийг хамгаалж, ирээдүйдээ цэвэр агаар, эрүүл амьдрах орчныг үлдээхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк 2007 оноос эхлэн “ХААН Банкны Ой” мод тарих хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. ХААН Банк Сангаар дамжуулан хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 24 мянган мод тарьж ургуулаад байна.

Үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлбэ голын эх, Их баяны ам орчмыг ойжуулах ажил “Мод тарих өдөрлөг”-өөр  эхэллээ. Энэхүү өдөрлөгт ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат болон хамт олноо төлөөлөн ажилтнууд оролцсон юм.

Хүний буруу үйл ажиллагаа болон байгалийн хөнөөлд өртөн эргэн ургах чадвараа алдаж ойгүй болсон 40 га талбайд 108,000 ширхэг мод тарих уг ажлын бэлтгэл өнгөрсөн хавраас эхэлжээ.  Агаарын бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг шинэс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Сэлбэ голын Туул голд цутгах урсацыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн Нийслэлийн байгаль орчны газар, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-тай болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ирэх  гурван жилийн хугацаанд арчилгаа, нөхөн тарилтад хяналт тавих юм.

 

                   Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж