Пёньяны асуудалд Сөүл, Вашингтон зөрчилдөв

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Пёньяны асуудалд Сөүл, Вашингтон зөрчилдөв

Пёньяны асуудалд Сөүл, Вашингтон зөрчилдөв

Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн амбицыг дарах зорилготой АНУ-аас тавьсан хатуу хориг арга хэмжээ үр дүнгүй байна гэж Сөүл үзэж байна. Улмаар хүнсний хомсдолд орсон Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн бүрэн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхэд Вашингтон болон Сөүлийн албаныхан санал зөрөлджээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чун Юй-Ён энэ сарын эхээр хэлэхдээ Пёньяны эсрэг тавьсан хоригоо сулруулах цаг болсон гэсэн юм. Түүний мэдэгдэл Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Хөх ордны тэргүүн Мун Жэ Иний барьж буй бодлогыг тодорхойлжээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын төрийн департментаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон.

Хойд Солонгостой цөмийн яриа хэлэлцээг сэргээхийн тулд Пёньяны эсрэг тавьсан хоригоо сулруулахгүй гэсэн байр суурийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден барьж байна. Цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ 2019 онд Ханойд АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсанаас хойш тасалдсан юм. АНУ-ын талаас Хойд Солонгосын хэлэлцээний ширээний ард эргэн сууж, цөмийн эрдэс бодис боловсруулахаа хязгаарласны дараа 2016 оноос хойш Пёньяны эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ цуцлах байр суурийг барьж байна. Харин Өмнөд Солонгосын талаас цөмийн яриа хэлэлцээ эхэлсэн нөхцөлд АНУ нь Пёньяны эсрэг хоригоо сулруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

“Пёньяны асуудалд АНУ, Өмнөд Солонгосын нэгдсэн байр сууринд хэсэг хугацаанд ан цавгүй явж ирсэн. Гэвч сүүлийн үеийн улс төрийн мэдэгдлүүдээс харвал хоёр холбоотны нэгдмэл байдал өөрчлөгдөж байна. Өмнөд Солонгосын засгийн газраас элэг нэгтэн хойд нутгийн ахан дүүсээ гэх сэтгэл нь зөөлөрч, хориг арга хэмжээг сулруулах нь зүйтэй гэсэн байр суурь барьж эхэлсэн” хэмээн АНУ-ын тагнуулын төв агентлагийн ажилтан асан Сү Ким тодорхойлсон байна.

Түүнчлэн АНУ-ын тэнгисийн цэргийн коллежийн профессор Теренсе Рохрайг хэлэхдээ “Хориг сулруулах асуудалд АНУ, Өмнөд Солонгос улсууд зайлшгүй санал зөрөлдсөн. Гэвч Жо Байдены захиргаа ойрын хугацаанд байр сууриа өөрчлөнө гэж би найдахгүй байна” гэж мэдэгджээ. Гэсэн ч Пёньяны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний үр дүнд өөр өөр байр суурьтай байна. “Хойд Солонгостой итгэлцлийг тогтоохын тулд эхлээд дайн дууссаныг зарлан тунхаглах ёстой. Үүний дараа хоёр Солонгос, АНУ хамтран яриа хэлэлцээг эхлүүлэх боломжтой. Магадгүй яриа хэлэлцээнд Хятад улсыг оролцуулж ч болно” хэмээн зургаан талт хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчөөр ажилласан Жосеф ДеТрани мэдэгджээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нь 1950-1953 оны хооронд хойгт өрнөсөн дайныг албан ёсоор дууссан гэж зарлах саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн индер дээрээс уриалсан юм. Түүний уриалгыг Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон сайшаасан мэдэгдэл хийсэн.

Хойд Солонгос дахь хүнсний хомсдол маш ноцтой түвшинд хүрсэн тухай НҮБ-ын ажиглагчид мэдээлсэн. Тухайлбал, ургац алдаж, Хятадаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч байгааг эх сурвалжууд баталсан байна. Хойд Солонгосын засгийн газар орлогоо буруу зарцуулсан, олон улсын хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, цар тахал, хилийн хатуу хяналт зэргээс болж Хойд Солонгосын хүнсний хомсдол удаан хугацаанд аюултай түвшинд байгаа юм. Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эрх барих Коммунист нам байгуулагдсаны ойн өдрөөр хэлсэн үгэндээ ард иргэдийн амьдралыг сайжруулахад анхаарахыг албаныханд үүрэг болгосон. Энгийн үед Ким Жон Уны мэдэгдэл улс орныхоо цэргийн хүчирхэгжилт, цөмийн ололт амжилтыг магтсан өнгө аястай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж