"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна" | News.MN

"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

Улсын онцгой комисс /УОК/  болон Нийслэлийн онцгой комиссыг /НОК/ нэгтгэж, удирдлагаар нь хурандаа Б.Ууганбаярыг томилох асуудал аравдугаар сарын 5-нд хэлэлцсэн. Одоогоор УОК-ын  даргаар, НОК-ын даргаар хотын дарга Д.Сумъяабазар нар ажиллаж буй. Гэвч тэдний удирддаг хоёр комиссыг нэгдсэн нэг удирдлагатай болгож, даргаар нь Б.Ууганбаярыг томилохоор болсон.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “ УОК, НОК нэгтгэх гэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулах асуудал юм. Учир нь хүн амын 60 орчим хувь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мөн зөвхөн Covid-19 халдварын үе гэлтгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор бүх төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж байгаа юм” гэжээ.

Covid-19-ийн онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түр журам зэргийг нөхцөл байдлыг харгалзан гаргадаг тус комисс нэгдэх болсон нь анхаарал татаж буй. Учир нь Шадар сайд, хотын даргын аль аль нь халаа, сэлгээ хийхээс илүүтэй одоо ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтаар УОК, НОК ажиллах нь зүйтэй гэсэн тайлбарыг өнгөрсөн сард өгч байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-11 202.179.26.155

ulsiin ontzgoi komisss deer zuvhun eruul mendiin baiguullagiin sanaliig heleltzej shiidverledeg baival zugeer

Avatar

Зочин 2021-10-11 150.129.143.168

Засаглал УИХ, ЗГ дээр ямар байгаа билээ? Төрийн байгууллагуудын Удирдах албан тушаалтнуудын нэлээд хэсэг нь улс төрчдийн цүнх баригчид, ямарч туршлаггүй нөхдүүд. …Оюун-Эрдэнэ, Амарсанаа, хотын дарга гэх

Avatar

Зочин 2021-10-11 192.82.91.50

Burhan mini ! Teneg buhchvvdiig turuus zailuulj hairlaachee!!!

Avatar

ЗОЧИН 2021-10-11 202.179.24.182

УОК, ЭМС, ХӨСҮТ-ийн ажил уялдахгүй .ХӨСҮТ-д мэргэжлийн бус нөхдийг захиралаар 3-4удаа сольж , ХӨСҮТ зөвхөн клиникийн эмнэлэг болтлоо доройтож буй нь Шадар сайдын алдаа юу ? ЭМС алдаа юу?

Avatar

Зочин 2021-10-11 103.50.206.95

Negtgechihvel onts baidliin huulia ashiglaad hulgai, luivar hiideg huniih ni too tsuurnu l doo. Teriig ed uursduu yu gej huseh ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж