"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

"УОК, НОК-ыг нэгтгэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулна"

Улсын онцгой комисс /УОК/  болон Нийслэлийн онцгой комиссыг /НОК/ нэгтгэж, удирдлагаар нь хурандаа Б.Ууганбаярыг томилох асуудал аравдугаар сарын 5-нд хэлэлцсэн. Одоогоор УОК-ын  даргаар, НОК-ын даргаар хотын дарга Д.Сумъяабазар нар ажиллаж буй. Гэвч тэдний удирддаг хоёр комиссыг нэгдсэн нэг удирдлагатай болгож, даргаар нь Б.Ууганбаярыг томилохоор болсон.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “ УОК, НОК нэгтгэх гэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулах асуудал юм. Учир нь хүн амын 60 орчим хувь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мөн зөвхөн Covid-19 халдварын үе гэлтгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор бүх төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж байгаа юм” гэжээ.

Covid-19-ийн онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түр журам зэргийг нөхцөл байдлыг харгалзан гаргадаг тус комисс нэгдэх болсон нь анхаарал татаж буй. Учир нь Шадар сайд, хотын даргын аль аль нь халаа, сэлгээ хийхээс илүүтэй одоо ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтаар УОК, НОК ажиллах нь зүйтэй гэсэн тайлбарыг өнгөрсөн сард өгч байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж