09.00 цагт
- "Босоо хөх Монгол" хөдөлгөөнөөс Төв талбайд хөрөнгө оруулалтын нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570
- Монголын эмэгтэйчүүдийн холбоо Олон улсын охидын өдөрт зориулан "БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ" суултыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
11.00 цагт
- Монгол ньюс мэдээллийн төвд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгнө.
- ХҮН-аас Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 80024828
- "UB CAB" онлайн такси үйлчилгээ Онцгой байдлын ерөнхий газарт нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгөн хандив өгнө.
11.30 цагт
- Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, иргэдийн мэдэх эрхээс гадуур батлахаар хэлэлцэж байгааг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт
- Охидын эрхийг хамгаалах өдөрт хуульч Р.Булгамаа, "Эх үрсийн дуу хоолой" ТББ, "Нарны охид" төсөл, ТХ продакшн, "Хүүхэд эрдэнэ" сангаас "Охидоо хамгаалья" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99049247, 99088383
- Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, бүр хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ