НЭМЭЛТ:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо. Тодруулбал, нууц санал хураалтаар сонгоход нийт шүүгчийн олонхын санал авсан
- Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг,
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр,
- Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх Нийт шүүгчийн чуулганаас сонгогдсоноор шууд хэрэгжиж эхлэх юм.
ШЕЗ, САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮДИЙГ ӨНӨӨДӨР СОНГОНО
Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр /2021.10.11/ Төрийн ордонд эхэллээ. Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрөв орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.
Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.
Зочин 2021-10-11 192.82.70.173
Зиаа! Наад эрчүүдэд чинь л их но бий шүү!! Наад эрчүүд чинь ёстой итгэх аргагүй гарууд болчоод байгаа гамшигийн цаг үе шүү!! Ийм хяналт шалгалтын ажилд эмэгтэйчүүд илүү даацтай зангарагтай байдаг юм шүү!! Өөрийнхөө үүрэг хариуцлагын бурууг хүлээж өөрийнхээ амиар төлөөс хийсэн хүмүүс эмэгтэйчүүд байсаар ирсэн юм билээ!! Сүүлийн жишээ тэр хориход өөрийгөө хорлодог настай эмэгтэйг хар!! Энэ бол өөрөөгөө буруутгахын шилдэг жишээ, гэм буруугийнхаа төлөөсийг төлж байгаа сонгодог дээд жишиг !!
ard tumen 2021-10-11 184.144.55.230
…ШУУД Л АСУУX XЭРЭГТЭЙШДЭЭ ЦААЗ ЮМУУ 25-30 ЖИЛ ӨГЧ ЧАДАX УУ АЛЬ ЭСВЭЛ УРДАX ШИГ ЗАВААРААД Л БАЙX ЮМ УУ, ЗАВААРААД ЭXЛЭВЭЛ ЖИЛ БОЛГООД БҮГДИЙГ НЬ СОЛИXГҮЙ ЮУ…
ylcuun xamgaaltad 2021-10-11 50.214.15.1
yatj
Зочин 2021-10-11 50.214.15.1
1
1 vaktsin, ydiin xooloo xopuglo, (emlegtei uy ch xiij magad. cym xyn.)newsmnr. 2021-10-11 50.214.15.1
12 tsagiin zuryy udur,shunu. – (12:00opoi UB )
-yabcaar 10. zogoojc.
Зочин 2021-10-11 202.126.89.11
Уул уурхай шүүх прокурор бүгд муу нэртэй.Улсаараа муулж идэж кайф авдаг.Тийм цаг үедээ явж байна.
Зочин 2021-10-11 23.129.64.196
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-11 43.242.243.101
Ер нь манай улс Элбэгдорж, Баттулга нарын авилгач Хонгилын шүүхээс гадна өөрийн гэсэн Улсын шударга шүүхтэй болмоор юмаа
Дээд шүүхийн Ундрах гэж авлигачин авгай 2021-10-11 103.212.118.206
Тэр мөн үү ?
Шударга АРД 2021-10-11 43.242.242.82
Шүүхийн танил талын холбоо сүлбээ бүр социализмын үеэс эхтэй гэдгийг одоо ч олон хүн нотолж чадна. Аймаг хооронд, хотын дүүрэг хооронд дамжаад л явдаг байсан, нэг газар олон жил удахаар зэвэрч хоорондоо хуурай ах дүү болцгоосон тэр үеийн шүүгчдийн ихэнх нь гавъяат болж тэтгэвэртээ гарсан. ТЭДНИЙГ ЗАЛГАМЖЛАГЧИД одоо шүүхэд ажиллаж байна. Шүүх сууриараа илжирч ялзарч өмхөрсөн салбар, амархан засрахгүй. Боловсон хүчний бүтэн үе солигдож л байж шинэчлэгдэнэ. Шүүгч нар одоо ШЕЗ, СХ-ны гишүүдийг нэр д