Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд

Танилц: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд

НЭМЭЛТ:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо. Тодруулбал, нууц санал хураалтаар сонгоход нийт шүүгчийн олонхын санал авсан

  • Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх Нийт шүүгчийн чуулганаас сонгогдсоноор шууд хэрэгжиж эхлэх юм.

ШЕЗ, САХИЛГЫН ХОРОО­НЫ ШҮҮГЧ ГИШҮҮДИЙГ ӨНӨӨДӨР СОНГОНО

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган  өнөөдөр /2021.10.11/ Төрийн ордонд эхэллээ. Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална.  Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрөв орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж