Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов | News.MN

Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов

Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов

Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд санал хураалт явуулахад Хэнтий аймгийн аймгийн 18-р тойрогт 34,29 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулна.

Нэмэлт саналт хураалтад санал өгөөгүй сонгогчдыг хамруулах бөгөөд тухайн тойрогт нэр дэвшигчдийн өмнөх санал дээр нэмж тооцох юм.

Сонгуулийн тухай хууль:  78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах

  • 78.1.Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.
  • 78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
  • 78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
  • 78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
  • 79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ

2021.10.10. 22:14 цагийн байдлаар 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:

Хэнтий аймгийн нөхөн сонгууьлд нэр дэвшигчдийн тухайд:

  • Ц.Идэрбат 3259
  • Ц.Гарамгайбаатар 867
  • М.Чингисхаан 163
  • А.Бархүү 51
  • Д.Чулуунбат 40
  • Д.Баатаржав 40 санал аваад байна.

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:

  • Э.Батшугар 3768
  • Б.Найдалаа 1013
  • Э.Бат-Үүл 916
  • Ш.Гантулга 550
  • А.Отгонбаатар 349
  • Х.Бат-Ялалт 297
  • Ц.Гантулга 241
  • Л.Цог 32
  • Ш.Төмөрсүх 13
  • А.Батдорж 6 санал аваад байна.

Сонирхуулахад, нөхөн сонгуульд нийтдээ 2,2 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-11 185.220.100.254

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

ZOCHIN 2021-10-11 124.158.65.235

Сонгууль явуулж яадгийн. Жижиг намууд нь санаатай ч юмуу санаагүй ч юмуу санал хуваагаад байхаар МАН гарахаас яахав дээ.

Avatar

Иргэн 2021-10-11 43.242.243.1

Нөхөн сонгуулиар хэн илүү санал авсаныг нь шууд тооцвол Батшугар Идэрбат нар л сонгогдсон байна шүү дээ.Ингээд шийвэл яасан юм. Илүү зардал чирэгдэл гаргахын хэрэг байгаа юм уу. Энэ сонголт өөрчлөгдөхгүй байхоо.

Avatar

Зочин 2021-10-11 66.181.161.35

Төрдөө итгэх итгэл буурсан учираас хүмүүс очиж өгөхгүй байна. Хоолны толон, Сайжруулсан түлш, бусад халамжаар нь хясан боогдуулж санал өгүүлэх хэр ёс зүйтэй вэ? Сонгуулийн ерөнхий хороо өлөг болсон, хоцрогдсон, арга барилаар ажиллахаа болих хэрэгтэй. Сонгуулийнхаа ирцийг 40% дач хүргэж чадахгүй ийм байгууллагыг бүтэц, бүрэлдэхүүнээр солих цаг нь болждээ.

Avatar

зочин 2021-10-11 202.126.90.57

Аль ч улсын дахин сонгуульд нацист , фашист , коммунист намынхан л идвэхтэй оролцдог л доо …
Ардчилсан үзэлтнүүд бол ирэхчгүй шд…
жам ёсны юм уу да.

Avatar

БГД ын иргэн. 2021-10-11 64.119.21.146

С.х.д.Э Батшугар Хэнтийд Идэрбат гарна гэж миний төлгөнд буулаа.дахин сонгууль бөөн зардал.Ёр нь Сонгуульд 2 р 3 р гарч байсан дэвшигч нар нөөцөнд байлгах хуультай болох хэрэгтэйг амьдрал харуулав.захын 7 буудлын Должин эмээгээс асууж бай.

Avatar

Зочин 2021-10-11 66.181.161.33

Татвар төлөгчдийн мөнгө ёо гэхгүй учраас л ингэж үрэн таран хийж байх юм даа?!! Харйан мөнгө! Ингэж тэнэглэж байхын оронд үндсэн сонгуулиар 2-рт орсон хүнийг шууд л гишүүнд тооцох хэрэгтэй шдээ!!! Одоо дахиад ирц хүрэхгүй бол яах юм??

Avatar

Зочин 2021-10-11 202.170.65.234

3 orontoi toonoos baga sanal avsan garuud er ni yaah gej songuulid ordog yum bol?! batdrj, tumrsh, baatrjv, chulnbt g.m. humuus yaamaar ch yum, aminda ashigtai l yum bolovuda

Avatar

mongo ogohgui bol ogohgui baihaa 2021-10-11 66.181.188.36

eronhiilogchiin songuuli er n 50% d hursen uu

Avatar

Зочин 2021-10-11 103.10.23.189

41 мянган хүн саналаа өгсөн гэсэн, энд бичсэн бүх саналын тоо нэмээд 41,000 хүрэхгүй байна, 2 тойрог нийлээд сайндаа 10,000 хүрч байна..Худлаа л мэдээ байна даа. news.mn нь АН нь ялагдахаар ингэж хүмүүсийн тархи угаадаг хэрэгсэл юм уу?

Avatar

Татвар төлөгч 2021-10-11 203.169.48.150

Хайран 2,2 тэр бум төгрөг бидний хуруу хумаа хуглан байж олсон мөнгө шүү дээ, энгэж худлаа сонууль гэж байхаар мөмнөх сонгуулийн 2-р т бичигдсэн хүнийг л шууд томилдог болмоор байна. 2,2 тэр бумаар 2 цэцэрлэг сурина шүү дээ, Сумъябазраас гаруулж авах хэрэгтэй, Өөрийн эрх ашигийн төлөө нийслэлийн засаг болоо биз дээ. Тэрээс иргэд бид л лав болгоогүй.

Avatar

Зочин 2021-10-11 66.181.187.221

Одоо энэ нөхөн сонгууль гэсэн балай юмыг болио оо!! Бид сонголтоо 20, 21 онд хийцэн ш дээ!! Одоо үнэндээ залхуу хүрээд бн аа!!

Avatar

Зочин 2021-10-11 202.55.188.86

Тэртэй тэргуй МАНгас сонголтыг луйвардсаар ирсийм байж одоо л гэнэт ирц хурэхгуй байна энэ тэр гэж худлаа далимдуулж илуу менге цохих гээл улайраад байж гэнэ емхий МАНгас чинь

Avatar

Судлаач 2021-10-11 122.201.21.131

Бат үүл Найдалаа хоёр гээд ямар хоол голдоггүй тэнэг өвөгчүүлийг улс төрөөс хөө. БАНк санхүүгийн мэргэжилтэй Батшугарыг гаргахн нь арай илүү сонголт шүү. Өөр өлгөөд авах юм алга

Avatar

Зочин 2021-10-11 192.82.88.47

Тэнэг с**

Avatar

Т 2021-10-11 192.82.66.172

Зөв шүү Батшугар илт давуу байхйд шууд сонголт хийгээчээ залуу хүн өндөр боловсролтой -Өөр алгаа Дахин сонгууль хийвэл хүний тоо цөөрч,мөнгө л урсах байхдаа

Avatar

Зочин 2021-10-11 66.181.160.88

Монгол бол залуучуудын нийгэм гэдэг нь тод харагдаж байна л да ..
Одоо 50 -аас дээш насныхан улс төрөөс шууд л гарсан нь дээр дээ ….Цаг, мөнгний гарз…

Avatar

Иргэн 2021-10-11 202.126.89.79

Энэ ард түмэнд найдлтгүйгээгээр мунхаг болжээ.
Найдлаа, Бат-Үүл 2-ын нэгийг сонгох ёстой. Юун үе дамжсан үлгэрийн баатар вэ? 5 үнээ авөад 240 литр сүүгээ саагаад явждээ борчууд

Avatar

Рагчаа 2021-10-11 192.82.84.75

Засгийн газарт сонгогчид дүнгээ тавьж огцор гээд саналаа өгөхгүй бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж