Tila Tequila: “Тэд намайг алахыг хүссэн”

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Tila Tequila: “Тэд намайг алахыг хүссэн”

Дуучин, реалити шоуны од Tila Tequila өнгөрсөн бямба гаригт Иллинойс мужид зохион байгуулагдсан нээлттэй фестивальд оролцох үеэрээ танхай үзэгчдийн халдлагад өртжээ. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд олон талаас нь чулуу, пивоны шил зэргийг шидэж эхэлсэн байна. Дуучин Tila Tequila “Намайг тайзан дээр гарч ирэнгүүт хүмүүс хашгиралдаж, гэнэт чулуу, шил шидэж эхэлсэн. Би тайзны араар хурдан орсон боловч тэдний шидсэн зүйлд цохигдон, нүүрэндээ гэмтэл авсан. Бие хамгаалагч маань болон бусад хамгаалалтын ажилтнууд намайг машин руу хүргэхээр явахад олон хүмүүс бидний араас дайрсан. Тэд намайг алахыг хүссэн. Машинд суусны дараа машиныг минь түлхэж, ганхуулж байсан. Энэ үнэхээр аймшигтай, яг л тамд байгаа юм шиг байсан. Би маш их айсан” хэмээн ярьсан байна.
Орон нутгийн цагдаагийн газраас тухайн үед эмх замбраагүй байдал үүсгэсэн хүмүүсийг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж