Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг АНУ-аас шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг АНУ-аас шаардлаа

Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг АНУ-аас шаардлаа

АНУ-ын цэргүүд Тайванийн зэвсэгт хүчнийг нууцаар бэлтгэж байсан талаар мэдээлэл гарсны дараа Хятадын эрх баригчид Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг АНУ-аас шаардав.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицзянь Баасан гаригт энэ талаар мэдэгдэл хийхдээ Хятад, Тайванийн мөргөлдөөний "эмзэг байдал"-ыг ойлгохыг хүсчээ. Тэрбээр "Хятад улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна" гэжээ.

АНУ-ын тусгай ажиллагааны 20 орчим цэрэг Тайваньд нэг жил орчим нууц сургалтын ажиллагаа явуулж байсан талаар “Wall Street Journal” мөн Пүрэв гаригт мэдээлсэн байна.

АНУ Тайванийн нэрийн өмнөөс тулалдах талаар аливаа үүрэг амлалт өгөхөөс зайлсхийж ирсэн. Гэвч Тайпей дахь засгийн газартай албан бус харилцаагаа хадгалж, эх газрын зүгээс үзүүлж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зориулалттай зэвсэг техникээр Тайванийг хангаж иржээ.

Хятадын арми өнгөрсөн долоо хоногт урьд хожид байгаагүй олон тооны байлдааны нисэх онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн. Онгоц илгээж эхэлсэн өдөр БНХАУ байгуулагдсаны ойн баяртай давхацсан нь олон таамгийг араасаа дагуулсан билээ.

Эх сурвалж: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж