Дипломат төлөөлөгчийн газрууд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ | News.MN

Дипломат төлөөлөгчийн газрууд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Дипломат төлөөлөгчийн газрууд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Дипломат төлөөлөгчийн газрууд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон шашны байгууллагууд, тамирчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна.

2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:

“Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:

“Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна. Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар  тохиролцсон байгаа.”

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

“Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.”

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:

“Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг  хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.”

БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.”

Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев:

“Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна.”

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-10-10 124.158.65.235

Албан байгууллага иргэд жил бүр мод тарьиад хэвшил болсон ш дээ. Гэнэт тэр бум гэж солиороод уулын модоо хяргаж авчраад байгаль орчнийг сүйтгэж хөрөнгө мөнгийг үргүй зарж байна. Намаасаа албан тушаал авсан хэд нь дагаж намираад халагдана л гэжайдгийн байх даа. Ямар ч бодлого аргачлал байхгү йгэнэт дайраад л .

Avatar

Зочин 2021-10-10 202.131.225.197

bogino hugatsaand mungu bosgoh shildeg arga!!!

Avatar

Зочин 2021-10-10 66.181.187.221

Одоо лам нар, бөө нар , уяач нар , бөхчүүд энэ ажилд нэгдвэл яаж бн??!!

Avatar

Зочин 2021-10-10 185.220.100.246

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Sergln 2021-10-10 167.114.155.144

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд ёрын гийгүүлэгч (ILLEGAL-NARCISSIST-XPLOITER-WORKPLACE ABUSER ) ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

Зочин 2021-10-10 103.229.123.159

Сайн байна. Гэхдээ нэгэнт тарьсан о бол, тэр тарьсан модоо байнга арчлаарай.

Avatar

Зочин 2021-10-10 192.82.73.105

Манайд, ялангуяа хот суурин газруудад үнэхээр ногоон байгууламж дутагдалтай.Энэ талаар бид анхаардаггүй хайнга ханддаг нь бидний залхуу арчаагүй улс орныхоо төлөө гэсэн сэтгэлгүй,хувиа хичээсэн байдлын л нэг гэрч.Ялангуяа үүнийг сөрөг хүний зарим нөхөд эсэргүүцээд ,үзэн ядаад байгааг үнэхээр ойлгохгүй байна.Ийм ажил дэмжээд хийж хэрэгжүүлж буй тэдний зүтгэл хаана байна вэ. Харин эсэргүүцэх харлуулах хэрүүл тэмцэл өрнүүлж л харагдах юм.Гэвч бид бүгд ийм биш. Зохих үр дүн гарах б**х аа..

Avatar

/*-*/ 2021-10-10 49.0.142.18

Ямаа идэхэд ямар нь яахав, үхэр хивэхэд үнэгүй нь ч яахав

Avatar

зочин 2021-10-10 66.181.185.159

ЛАМ НАР ЮУ ХИЙЖ ЯВУУ ЮМ БЭЭ ДИПЛОМАТУУД УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж