Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хальтиргаа гулгаа үүсэв

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хальтиргаа гулгаа үүсэв

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хальтиргаа гулгаа үүсэв

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас орж, зам мөстөж, хальтиргаа гулгаа үүсчээ. Иймд жолооч нарт тээврийн хэрэгслийн өвлийн дугуйгаа хийж, хурдаа тохируулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч, ширүүсэх төлөвтэй байна.

2021 оны аравдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Энэ сарын 13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж