УИХ-ын гишүүдийн “хуулийн хулгай” ил болов

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн “хуулийн хулгай” ил болов

УИХ-ын гишүүдийн “хуулийн хулгай” ил болов

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өнгөрсөн Пүрэв гаригт шилжүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор нар боловсруулсан.

Одоо үйлчилж буй хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн төсөл санаачлагчид дээрх хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй, харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга тусгасан нь олны шүүмжлэл дагуулж буй юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдсэн бол санаачлагчдын нэг П.Анужин тус хуулийн төслийг яаралтай татан авахыг УИХ-ын гишүүн, хамтран санаачлагч Х.Ганхуягаас шаарджээ.

УИХ-ын гишүүн П.Анужин “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн “хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би хулгай гэж хэлнэ” гэсэн юм.

Ямартаа ч УИХ-ын гишүүд хулийн төслөө уншдаггүй, уншаад ч ойлгодоггүй, ямар хууль баталж буйгаа ч мэддэггүй гэсэн олны шүүмжлэл ортой дог шүү.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж