Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй

Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй

Өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн хангагдаж байгаа ч зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгч буй мэдээллээр энэ жил нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь зэрэг аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Манай орны нийт бэлчээрийн 66.7 хувь нь 2021, 2022 оны өвөл хаврын улиралд хүрэлцээтэй гэсэн тооцоо гарчээ. Харин үлдсэн 33 хувь нь эрсдэлтэйд тооцогдсон байна. Иймд аймгууд өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, тарга хүч багатай малыг зах зээлийн эргэлтэд оруулах ажил зохион байгуулах шаардлагатайг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж