ФОТО: Нөхөн сонгуульд залуус идэвхгүй оролцож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

ФОТО: Нөхөн сонгуульд залуус идэвхгүй оролцож байна

ФОТО: Нөхөн сонгуульд залуус идэвхгүй оролцож байна

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ирцийн мэдээллээс харвал ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа бол залуусын оролцоо бага байгаа юм. Тухайлбал, УИХ-ын 28 дугаар тойргийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэсэгт залуус сонгуульдаа идэвхгүй оролцож байна.

Тус хорооны дарга Б.Бадамханд хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн 27 хорооны оршин суугчид хоёр хэсгийн хороонд санал өгч байгаа юм. Манай хэсгийн хороонд нийт 2400 сонгогч саналаа өгөхөөс 134 нь саналаа өгсөн. Өглөөний 10:00 цагийн байдлаар 50-иас дээш насны ахмадууд ихэвчлэн саналаа өгч байна. Залуус идэвхгүй оролцож байна. Манай хэсгийн хороонд одоогоор санал хураах хар машины төхөөрөмж гацах зэргээр ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт 11:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 10 хувь байна. Тодруулбал, сонгогчдын нэрсийн жагсаалтад 113943 хүн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 10793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 9031 хүн бий. Хүйсээр нь авч үзвэл, Хэнтийд эрэгтэйчүүд саналаа идэвхтэй өгч байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Графикаас харвал,

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, нэг бие даан нэр дэвшигч өрсөлдөж  байгаа юм. Үүнд:

  • Монгол Ардын намаас Энхбаярын Батшугар
  • Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  • Иргэний зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  • "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын Найдалаа
  • Үнэн ба зөв намаас Аюурзанын Отгонбаатар
  • Дэлхийн монголчууд намаас Логийн Цог
  • Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00, 17:00, 21:00 цагт мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж