Дархлаажуулалтын цэгүүд 2021 оны аравдугаар сарын 10-ны Ням гаригт амарна. Ирэх Даваа гариг буюу аравдугаар сарын 11-ний өдрөөс төлөвлөлтийн дагуу ажиллах юм.
Аравдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд:
I тунд 22,
II тунд 84,
нэмэлт сэргээх тунд 1569,
нийт 1675 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын:
I тунд хамрагдалт 74.6 хувь,
II тунд хамрагдалт 70.8 хувь,
нэмэлт тунд хамрагдалт 17.2 хувьтай байна.
Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Холбоотой мэдээ