Орос Тажикистаныг хамгаалахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Орос Тажикистаныг хамгаалахад бэлэн гэв

Орос Тажикистаныг хамгаалахад бэлэн гэв

Афганистаны үндэстний цөөнх тажик угсааны зэвсэгт бүлэглэл хөрш Тажикистан улс руу довтлохоор төлөвлөж байгаа тухай мэдээ Оросын мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь шуугиан тарьсан юм. Үүнтэй холбогдуулан Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Афганистанаас Тажикистанд ямар нэгэн байдлаар халдсан тохиолдолд холбоотон улсаа хамгаалахад бэлэн байгаагаа өнгөрсөн Баасан гаригт мэдэгдэв.

Тажикууд Афганистаны хоёр дахь том угсаатны бүлэг бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан улстай хил залгаа хойд нутагт голчлон суурьшдаг. Оросын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар үндэстний олонхи пуштунаас бүрдэх талибанчууд Тажикистан руу довтлохоор төлөвлөж байгаа тажик угсааны зэвсэгт бүлэглэлтэй холбоо тогтоожээ.

Ийнхүү Руденко “Тажикистан улсад ямар нэгэн байдлаар аюул тулгарвал тус улстай байгуулсан хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу Орос шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн" гэж мэдэгдсэнийг "Интерфакс" агентлаг иш татжээ. Мөн тэрбээр “Талибанчууд хойд хэсгийн нөхцөл байдлыг хянаж чадахгүй байгаа талаар мэдээлэл ирсэн. Гэвч бид хөрш рүүгээ довтлохгүй гэсэн талибанчуудын амлалтад итгэж байна" гэжээ.

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон өмнө нь талибанчууд Афганистаны сөрөг хүчнийхэн төвлөрсөн Панжшир мужийг бүслэснийг эрс буруушааж, хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилсэн юм. Харин АНУ тэргүүтэй гаднын хүчнүүд Афганистанаас дүрвэн гарснаар засгийн эрхийг атгаад буй талибанчууд Душанбег улс орны дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхааруулсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж