УОК: Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

УОК: Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ

УОК: Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу зохион байгуулах юм байна.

Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад явцын үнэлгээг зохион байгуулах батлагдсан аргачлалыг танилцуулах сургалтыг Нэгдсэн штабаас цахимаар зохион байгуулжээ.

Сургалтад Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа нар оролцож, Covid-19-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлалыг ажилтан, алба хаагчдад танилцуулж, мэдээлэл өгөв.

Энэхүү үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж