Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ | News.MN

Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

“Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн мэдээлснээр, Тяньжинд одоогоор 4378 орчим чингэлэг гацсан байгаатай холбоотойгоор чингэлэг түрээс, хадгалалт гэх мэт зардлууд нэмэгдсээр буй аж. Түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 ам.долларт хүрч өссөн байна. Ердийн үед нэг чингэлэг тус боомтод 10 орчим хоноод тээвэрлэгддэг байсан бол одоо 40-50 хонож буй юм.

Тяньжин боомт дахь чиглэлгүүд тээвэрлэгдэж байгаа ч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хурдан биш байгаа тул боомтын ачаалал буурахгүй хэвээр, тээвэр, чингэлэг, түрээс, хадгалалтын төлбөр нэмэгдэж буй нь импортод тулгуурладаг жижиг бизнесүүдэд хүндээр тусч байна.

Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор “The Diplomat”-д “Тяньжин боомтын бөөгнөрөл Хятад-Монголын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Л.Болор судлаач тус нийтлэлдээ, БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түншүүдийн нэг, хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ тэргүүлэгч орон болохыг дурджээ.

Тэрбээр “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд ОХУ-аас гадна транзит тээврийн зангилаа тул Монголын эдийн засгийн үйл ажиллагаа, бусад орнуудтай хийх худалдааны дийлэнхийг нэвтрүүлдэг. Гэвч Тяньжин, Далянийн боомтууд, Хятад-Монголын хилийн Эрээн боомтод ачаа барааны бөөгнөрөл үүсээд удаж байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах болсонтой холбоотойгоор талууд энэхүү урьдчилан тааварлашгүй бэрхшээл сорилтыг даван туулах арга замыг эрэлхийлж байна” хэмээн бичжээ.

Хятадын Засгийн газрын хяналтад байдаг тээвэр, логистикийн томоохон компани болох “COSCO” Хятад даяар галт тэргээр хүргэх далайн бүх ачааг хянадаг бөгөөд түүнд Монголд хүрэх ачаа тээвэр багтдаг.

“Монголд бизнесийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх тусгай төлөөлөгч”-ийг томилох “COSCO”-гийн шийдвэрээс үүдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсээр байгаа аж. Энэ нь Монголын ачаа барааны чингэлгүүдийн тээвэрт бас нэгэн саад тотгор бий болгожээ.

Монголын Гаалийн ерөнхий газраас есдүгээр сард танилцуулсан мэдээллээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд Монголын нийт экспортын 88.2 хувийг, импортын 39.9 хувийг БНХАУ дангаар эзэлж байна. Дэлхийн ачаа тээврийн үнэ буурсаар байгаа тул Монгол, Хятад жижиг бизнесүүдэд, цаашлаад Монголын эдийн засагт нэмэлт санхүүгийн дарамт учрахаас сэргийлэхийн тулд эдийн засгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг судлаач онцолжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-10 202.126.90.149

Юун 40-50хоног вэ бүтэн 5сар болж бгаа чингэлэг бна.

Avatar

ххх 2021-10-10 203.91.115.252

Зам тээврээ хариуцсан сайд нтр нь үхсэн үлийгээ хийдэг байнаа, очиж уулзаад шийдээчээ с**

Avatar

Зочин 2021-10-10 124.158.70.129

40-50 биш 60 хоносон чингэлгүүд гараагүй л байна. 70-90 хонож байна шүү бараг

Avatar

Зочин 2021-10-10 202.131.227.52

Хятадуудын бүрэн хараанд орсоноо л мэдэцгээ Монголчууд минь.
Бид зөвхөн Хужаагаас хамааралтай байж болохгүй, энэ бол биднийг албаар цаламдаж өөрийнхөө эрхшээлд оруулах гэсэн Хятадын бодлого, тиймээс өөр гарц гаргалгаа олохгүй бол арчаагүй бдлыг минь х***а өөртөө ашигтай байдал болгон ашиглаж байна.
Хойд хөрштэйгээ харьцаагаа сайжруулж хятадын тахин шүтдэгээ больсон цагт бид 2 хөршөө эн тэнцүү авч үзэхгүй бол цаашид ч ийм бдал тасрахгүй

Avatar

Зочин 2021-10-10 185.220.100.246

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-10 103.57.92.215

7 sariin 02 nd tanijind byysan achaa odoo xurtel irdeggui.

dotor hi usa-aas irj bga xool xuns xyychin xybtsas 200-aad xunii ilgeemj bgga um.
yaj xyrdan tatah be

Avatar

зочин 2021-10-10 202.55.188.85

Автомашин тээвэрлэгчдэд л хэрэгтэй мэдээлэл байна даа. Одоо LX 600 11 сард нээлт нь хийнэ гэж байна лээ. ЛС 300 – ийн нээлт болов уу үгүй юү маргааш нь шахуу ороод ирнэ лээ. Тэр үед эм тариа, өдөр тутмын бараа таваар нь Тянжинд гацаж байлаа. Тэрийг нь худалдаж авч байгаа хүмүүсийг 5 жил унаад хог дээр гарах төмрийн сэгийн оронд үр хүүхэддээ ойн захад сайхан байшин бариад өгчихвөл 100 жилдээ удам дамжин амьдрана даа гэж бодож явлаа.

Avatar

Зочин 2021-10-10 202.9.46.151

Оросын Владивостокийн боомтоор ачаа бараа маш хурдан буюу нэг сарын дотор орж ирж байна лээ.

Avatar

Зочин 2021-10-10 122.201.22.120

энд түгжрэл нэмэх хуучин машинууд тэндээ байж байг ээ

Avatar

иргэн 2021-10-10 64.119.21.118

Манай сайд дарга нар ажлаа олж хардаггүйгээс болж байгаа даа

Avatar

Зочин 2021-10-10 192.82.69.47

МАХ БУДА ГУРИЛ ТУМС НОГОО БАИХАД БОЛНОО

Avatar

Зочин 2021-10-10 66.181.187.221

Зиаа яршиг цаашаа!! Тэнжинд байгаа чингэлгүүд бараг бүгдээрээ машинтай чингэлгүүд юм билээ!! Тэндээ хэвтэж л бн бз! Энд орж ирснээр хэдэн мянган приус л нэмэгдэхээс өөр нөлөөгүй!! Сая шуурхай татлаа гэсэн чинь баахан ланд300 тэргүүтэй машинууд ирсэн гэсэн!!

Avatar

Зочин 2021-10-10 192.82.89.84

За харав уу, 300 унах баян хүний машин ороод ирж байгааг. Ядуу ардын үлдсэн. Авилгын засаг гэж энэ дээ. Ардын засаг удамт авилгын засаг тогтсоны нэг баталгаа энэ. МАН-ыг дахин дахин сонгоод бай.

Avatar

Зочин 2021-10-10 192.82.86.135

Манай төр засгийн унхиагүй бодлогын үр дүн….

Avatar

иргэн 2021-10-10 66.181.186.218

Том том дарга нараа Тэньжинь явуулаачээ.

Avatar

Зочин 2021-10-10 64.119.18.83

өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй ажил хийхгүй залхуу …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж