Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

Тяньжинд түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 долларт хүрчээ

“Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн мэдээлснээр, Тяньжинд одоогоор 4378 орчим чингэлэг гацсан байгаатай холбоотойгоор чингэлэг түрээс, хадгалалт гэх мэт зардлууд нэмэгдсээр буй аж. Түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 ам.долларт хүрч өссөн байна. Ердийн үед нэг чингэлэг тус боомтод 10 орчим хоноод тээвэрлэгддэг байсан бол одоо 40-50 хонож буй юм.

Тяньжин боомт дахь чиглэлгүүд тээвэрлэгдэж байгаа ч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хурдан биш байгаа тул боомтын ачаалал буурахгүй хэвээр, тээвэр, чингэлэг, түрээс, хадгалалтын төлбөр нэмэгдэж буй нь импортод тулгуурладаг жижиг бизнесүүдэд хүндээр тусч байна.

Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор “The Diplomat”-д “Тяньжин боомтын бөөгнөрөл Хятад-Монголын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Л.Болор судлаач тус нийтлэлдээ, БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түншүүдийн нэг, хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ тэргүүлэгч орон болохыг дурджээ.

Тэрбээр “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд ОХУ-аас гадна транзит тээврийн зангилаа тул Монголын эдийн засгийн үйл ажиллагаа, бусад орнуудтай хийх худалдааны дийлэнхийг нэвтрүүлдэг. Гэвч Тяньжин, Далянийн боомтууд, Хятад-Монголын хилийн Эрээн боомтод ачаа барааны бөөгнөрөл үүсээд удаж байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах болсонтой холбоотойгоор талууд энэхүү урьдчилан тааварлашгүй бэрхшээл сорилтыг даван туулах арга замыг эрэлхийлж байна” хэмээн бичжээ.

Хятадын Засгийн газрын хяналтад байдаг тээвэр, логистикийн томоохон компани болох “COSCO” Хятад даяар галт тэргээр хүргэх далайн бүх ачааг хянадаг бөгөөд түүнд Монголд хүрэх ачаа тээвэр багтдаг.

“Монголд бизнесийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх тусгай төлөөлөгч”-ийг томилох “COSCO”-гийн шийдвэрээс үүдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсээр байгаа аж. Энэ нь Монголын ачаа барааны чингэлгүүдийн тээвэрт бас нэгэн саад тотгор бий болгожээ.

Монголын Гаалийн ерөнхий газраас есдүгээр сард танилцуулсан мэдээллээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд Монголын нийт экспортын 88.2 хувийг, импортын 39.9 хувийг БНХАУ дангаар эзэлж байна. Дэлхийн ачаа тээврийн үнэ буурсаар байгаа тул Монгол, Хятад жижиг бизнесүүдэд, цаашлаад Монголын эдийн засагт нэмэлт санхүүгийн дарамт учрахаас сэргийлэхийн тулд эдийн засгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг судлаач онцолжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж