Овооттолгойн уурхайн талаар “Financial Times” мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Овооттолгойн уурхайн талаар “Financial Times” мэдээлэв

“SouthGobi Resources” компани зөв цагтаа, зөв газар хөрөнгө эзэмшжээ гэж
“Financial Times”-ын сурвалжлагч Том Митчелл бичиж байна. Хонг-Конгийн
хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монголын тус компанийг Канадын “Ivanhoe
Mines” компани хянадаг бөгөөд тус компани Хятадын хилээс ердөө 40 км
зайд байрладаг Овооттолгой уурхайг ажиллуулдаг. Гуравдугаар сараас хойш
Овооттолгой уурхай сард 200,000 тонн нүүрс олборлож байгаагийн
дийлэнхийг Хятадын гангийн үйлдвэрүүд, эрчим хүчний үйлдвэрүүдэд
нийлүүлж байна.

Өнгөрсөн жил Шивээ Хүрэн-Цэг хилийн боомттой холбоотой асуудлаас болж
үйлдвэрлэл саатаж байсантай харьцуулбал энэ жил огт өөр дүр зураг
харагдаж байгаа бөгөөд Хятадын эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг
хөршийнхөө эдийн засагт асар их нөлөөтэй байгааг харуулж байна.
Монгол-Хятадын хилийн бусад боомт, нэвтрэх цэгүүдийн нэгэн адил Шивээ
Хүрэн-Цэг улирлын чанартай буюу баяр ёслолын үед үйл ажиллагаа явуулдаг,
хөл хөдөлгөөн багатай хил нэвтрэх цэг  байсан юм. Овооттолгой уурхай
ашиглалтад орсноор өмнө нь ноолуурын арилжаа, бүтээгдэхүүнд голлон
анхаарч байсан Шивээ Хүрэн Цэгт нэмэлт ачаалалтай болж бөгөөд тус
боомтын нээх хаах цаг нь тогтворгүй байсан гэж “SouthGobi”-гийн
харилцагчид ярьж байсан юм.

Баасан гаригт сэтгүүлчидтэй уулзаж ярилцах үеэрээ “South Gobi” компанийн
гүйцэтгэх захирал Александр Молинекс уг боомттой холбоотой үүсч байгаа
тээврийн саатлыг арилгах талаар талууд дэвшилттэй ажиллаж байгаа талаар
ярьсан. Тухайлбал Монгол-Хятадын гадаад хэргийн яамууд Шивээ Хүрэн
Цэгийг байнгын боомт гэж тооцохоор тохироод байгаа бөгөөд долоо хоногийн
зургаан өдөр 11 цагийн турш ажилладаг болж байгаа нь бизнесийн
харилцаа, тээвэрт илүү чирэгдэлгүй болж байгаа гэнэ.

Гэвч өөр нэг том сорилт үлдээд байгаа нь Хятадын их эрэлтийг хангахын
тулд Монголын тал дэд бүтцээ нэмж сайжруулах хэрэгтэй байна. 60 хүртэл
тоннын даацтай автомашин явах ёстой Монголын замуудаар уул уурхайн
компаниуд ихэвчлэн 100 тоннын даацтай автомашинаар тээвэр хийх хэрэгтэй
байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс замын стандартаа зохих дэвшил
хийхээр төлөвлөж байна гэж “Financial Times” агентлаг мэдээлж байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж