Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна | News.MN

Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох сонгогчдын ирц 11:00 цагийн байдлаар 10 хувь байна. Тодруулбал, сонгогчдын нэрсийн жагсаалтад 113943 хүн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 10793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 9031 хүн бий.

18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 7 хувьтай байна. Тодруулбал, нэрийн жагсаалтад 50748 хүн бүртгэлтэй байгаагаас 3373 нь буюу 6.65 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 747 хүн байна.

Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 22.31 хувь нь, СХД-т 32.28 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 3.13 хувь нь буюу 77 хүн, 20-24 насныхны 2.54 хувь нь буюу 154 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. Сонгинохайрхан дүүрэгт 18-19 насныхны 5.08 хувь буюу 202 хүн, 20-24 насныхны 462 буюу 4.34 хувь нь саналаа өгчээ.


СОНГИНОХАЙРХАНД САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ 6 ХУВЬТАЙ, ХЭНТИЙД 4.5 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалт 10.00 цагийн байдлаар 6 хувийн ирцтэй үргэлжилж байна. Санал хураалтад 50-аас дээш насныхан идэвхтэй оролцож байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийн ирц 10.00 цагийн байдлаар 4.25 хувьтай үргэлжилж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.


УИХ-ЫН СОНГУУЛИЙН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны Ням гаригт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдсан.

Сонгуулийн үеэр Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.

Covid-19-ийн хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Covid-19-өөс урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм.

Covid-19-ийн улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулсан. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан байна.

САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулж, нам, эвсэл, нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагчид оролцжээ.

Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг байлцуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан байна.

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл хангажээ. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна. Нөхөн сонгуулийг ажиглахаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн төлөөлөл 1271 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ аваад буй юм.

Нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулав. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгчээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч Таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-10 185.220.100.246

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Нөхөн сонгууль ч яамай. 2021-10-10 66.181.161.108

Анужин, Өнөрболор нарын 4 гишүүнийг Улс орны эрх ашгаас урвасны учир гэр бүлээр нь буудан а**х ял оноож гүйцэтгэх хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2021-10-10 192.82.64.190

УЛС ТӨРД ХҮНИЙ ТӨЛӨӨ ЯВДАГ НЭР ЦЭВЭР ,,,,тэгээд ч МАНАН-даж БАЙГААГҮЙ БОЛОВСРОЛТОЙ ,МЭДЛЭГТЭЙ БОР ЗҮРХЭЭРЭЭ АМЖИЛТАД ХҮРЭХ ИРЖ БАЙГАА ШИНЭ ХҮН СОНГОГДОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ,,,СХД -Т СОНГОЛТ МЭРГЭН БОЛОГ

Avatar

Зочин 2021-10-10 202.126.89.43

Батүүлд саналаа өгчихлөө.

Avatar

Zochin 2021-10-10 59.153.112.39

Эрдэнийн салга Энхбаярын шулга 2н хэнд ч санал өгөх вэ дээ хүмүүсийн ажил алдуулаад шал утгагүй

Avatar

ШУДАРГА МОНГОЛ 2021-10-10 202.72.247.58

Тоймч ШАГДАР СҮРЭНГИЙН ГАНТУЛГЫГ ДЭМЖЭЭРЭЙ

Avatar

Сонгогч 2021-10-10 66.181.178.231

ШАГДАРСҮРЭНГИЙН ГАНТУЛГА !!!!!!

Avatar

Настан 2021-10-10 203.91.115.56

Бидний хэсэг ахмадууд тэтгэвэр 350 мянгаар амь зуу чадахгүй бол үх гээд хаясан МАН с нэр дэвшсэн хүнд саналаа өгөхгүй Гантулгад өгцгөөнө гэж шийдлээ

Avatar

ӨӨ 2021-10-10 192.82.78.225

ХУУЛИНД СОНГУУЛИЙН ӨДӨР ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ АМРААНА ГЭЖЭЭ. ГЭТЭЛ СОНГУУЛИЙГ АЖЛЫН ӨДӨР ХИЙНЭ ГЭЖ БАС ЗААСАН БИЗ ДЭЭ. ХУУЛИЙГ ИНГЭЖ ХАГАСЛАН МӨРДӨЖ БОЛОХ УУ?

Avatar

Зочин 2021-10-10 202.126.90.40

СХД-ийн иргэд минь Та нартаа амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-10-10 66.181.161.108

Энэ унтаа , ямарч үүрэггүй УИХ ыг сэрээх хэмжээний зангарагтай хүн сонгогдвол хэрэгтэй юмсан. Хэнтийгээс сайн хүн сонгогдоно гэж хүлээгээд дэмий, тэндээс ах нар шигээ дебиль гарч ирнэ тодорхой. Харин ядуусын дүүргийнхэн ухаан орсон эсэх, хямдхан сонгогчид мөн биш нь одоо л мэдэгдэнэ.

Avatar

Зочин 2021-10-10 202.9.40.202

А.Отгонбаатар бол тавьтваргүй, сүржин танхай нөхөр яаж УИХ-ын гишүүн болж хууль санаачилж бас батлалцаж чадах вэ. Тэрний оронд Найдалаа, Бат-Ялалт, Гантулга нар нь хамаагүй дээрээ

Avatar

Зочин 2021-10-10 202.9.40.202

СХД-ийн 28-р тойрогт мэдэлг боловсролтой, чадвартай залуу хүнээ сонгоорой Сонгинохайрхан дүүрэгчүүд минь.Миний хувьд олон жил хүний эрхийн төлөө нийгмийн сайн сайхны төлө тэмцэж яваа Х.Бат-Ялалтад саналаа өгсөн. Та бүгд бас түүнийг дэмжээрэй. Бидний төлөө юм хийж чадах хүнээ л сонго

Avatar

Зочин 2021-10-10 103.212.119.224

Хэзээ Монголын сонгууль мөнгө тараахаа болих бол…..Яасан ч их мөнгө тараадгийн яасан их мөнгөтэй баыдгийн

Avatar

Зочин 2021-10-10 192.82.86.157

Мөнгө тараасан гэх баримтаа ил болгооч ээ. Эсвэл худлаа зүйл бичихээ боль. Өнөөдөр ямар нэг хэлбэрээр сурталчилгаа хийхгүй шүү хөө

Avatar

Зочин 2021-10-10 122.201.24.169

МАНд энэ сонгууль ч ач холбогдол байхгүй нь нэр дэвшүүлсэн хүнээс тодорхой байна шүү.

Avatar

Зочин 2021-10-10 43.242.243.11

18 дугаар багт Чингисхаан, 28 дугаар багт найдалаа отгонбаатар бат-ялалт шагдарсүрэнгийн гантулгаас сонголтоо хийгээрэй ард түмэн.МАН-ыг унагахын төлөө саналаа өгөцгээе

Avatar

huuhduudee bod 2021-10-10 202.21.109.36

songuulia ogtsgooe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж