Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ | News.MN

Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.09-нд нийтлэгдсэн

Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон Баянгол дүүргийн иргэд сонгогчид нэгдэж, өнөөдөр/2021.10.09/ Баянгол-Агропаркт мод тарилаа.

Арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тарьсан модоо арчлах хэрэгтэй гэдгийг онцолж байв. Тэрбээр ярихдаа “Өнөөдөр Дашням, Балжиннямтай намрын дунд сарын их сайхан өдөр байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд Баянгол дүүрэг нэгдэж байна.  Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярласнаа илэрхийлье. 2022 онд улсын төсвөөс Агропаркт маань 5.2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Энэ талаар ярилцаж байна. Манай дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа. Замын асуудлыг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Барилгын хөрөнгө оруулалтын ажлууд барилгын материалын үнийн улмаас хойшилсон. 2022 ондоо багтаан хийнэ. Мод таривал буян. Модоо тарилаа гэхэд арчлаад ургуулах хэрэгтэй. Баянгол дүүргийнхэн ажлаа эхлүүлдэг, эхлүүлснээ дуусгадаг гэдгээ харуулах хэрэгтэй. Н.Доржзодов дарга үүнийг анхаарч ажиллаарай. Тарьсан моднууд бүгд ургах ёстой” гэв.

Одоогийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд Тэхийн шээг, Монос, Голт бор, Хайлаас, Шар хуайс, Нарс, Шинэс гэсэн моднууд таригдаад байна. Арчилгааны тухайд тус хүрээлэнгийн ажилчид анхаарал тавих гэнэ. Иргэд ч мод тарих аянд идэвхитэй оролцож, үр хүүхэд ирээдүйнхээ төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт энэ гэдгийг ярилаа.

Баянгол дүүргийн иргэн Б.Ууганцэцэг:,

-Өнөөдрийн билэгт сайн өдөр Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хөдөлгөөнд манай дүүрэг нэгдэж байна. Хамт олондоо сайн сайхныг хүсэхийн ялдамд бидний тарьсан мод Монгол Улсад маань, үр хүүхдүүдэд маань эрүүл агаар болон очих болтугай гэж ерөөе. Мөн цар тахлын үед хүн бүр дэглэмээ сайтар барьж, эрүүл энх шинэ онтой золгох болтугай гэж хүсье.

Баянгол дүүргийн иргэн Б.Насантогтох:

-Өнөөдөр намрын сайхан өдөр бүх нийтээрээ Ерөнхийлөгчийнхөө уриалга дор мод тарьж буйдаа баяртай байна.Тарьсан модод маань цэцэглэн ургаж, ирээдүйд том цэцэрлэг болоосой. Тиймээс бүгдээрээ олуулаа цөлжилтийн эсрэг ногоон байгууламж байгуулж, зүтгэе.

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Мөнх-Эрдэнэ Монгол орны ойн ногоон бүсийн эзлэх жилээс жилд буурч байгааг анхааруулж, "Тэрбум мод" төсөл үүнийг нөхөн сэргээх зөв арга гэдгийг хэллээ.

Эрдэм шинжилгээний ажилтан Т.Мөнх-Эрдэнэ:

-Баянгол-Агропарк дээр “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маань эхэлсэн. Нийт дөрвөн газар зэрэг явагдаж байгаа. Тодруулбал, манай парк, Баруун салааны Бумбатын рашаан, Налайхын Шинэ цэцэрлэг, Яармагийн Ногоон хэрэм. Төсөл маань 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Нэг тэрбум мод тарина гэж зүгээр хэлээгүй. Маш их судалгаа тооцоо, ойн чиглэлийн эрдэмтэд, судлаачдын хурал зөвлөгөөний эцэст энэ тоог гаргасан. Монгол орны 11.9 хувийг ой бүрхдэг байсан бол одоо энэ тоо 7-8 хувь л болсон. Хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ямар нэгэн байдлаар энэ ой мод сүйдсэн. Тиймээс үүнийг нөхөн сэргээх ажлыг хийх ёстой. Манай парк дээр энэ чиглэлийн инженер зургаан залуу мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилогдон ирсэн хоёр хүн, ТББ-ын 3-4 хүн баг болон гурван ээлжээр ажиллаж байна. Өдөрт 300-400 хүн ирж байна. Тарьсан модыг хэн арчлах вэ гэж санаа зовж хүмүүс бий. Тэгвэл энэ парк маань өөрөө төрийн үйлчилгээний байгууллага. Цаашдаа амралтын соёлын хүрээлэн болно. Энэ газрын ажилтнууд арчилгаа, усалгаанд санаа тавьж, цэцэрлэг болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-09 66.181.181.159

Энэ олоэ бичигтэй куртканд хэр хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг үрж байгаа болоо?

Avatar

Зочин 2021-10-09 43.242.243.101

Ойг сийрэгжүүлж байх ёстой шүү, тэгэхгүй бол тал нь л үлддэг

Avatar

Зочин 2021-10-09 43.242.243.101

Баттулга 4 жил болоход Монголчуудынхаа төлөө ганц л ажил амь хайргүй явж биечлэн хөөцөлдөж бүтээсэн, тэр нь 30 мянган хониороо авсан вакцин юм, түүнийг нь МАНгарууд муулах гэж ядчихнаа бас…

Avatar

Зочин 2021-10-09 115.131.7.78

Мод тарина гээд ургаа мод сугалж авчраад суулгаад байгааг юу гэж ойлгох вэ эрхэм ерөнхийлөгч өө? Зүгээр ургаж байгаа модыг сугалж авчраад тэрбум мод тарьсан гэсэн тоо гүйцээх гэж байгаа бол хамгийн тэнэг асуудал шүү. Мод үржүүлгийн газраас суулгац худалдаж аваад тарь л даа. Яасан тэнэг улс гэж ийм байдаг байна аа. Нөгөө сугалж авчирсан мод нь ургахгүй үхчихвэл хамаг модоо тарих биш дуусгаж амрах байх даа. Тэнэг мал гэхээс өөр үг орж ирэхгүй байна монголчууд аа

Avatar

Мангас Равдан 2021-10-09 107.77.228.132

115.131.7.78 чи битгий хуу хар мал аа!
Чи зугээр омхий овоохойдоо харандаа нь шолойгоо саагаад архи аа гудраад пяваа гузээлээд
Тэнэгтээд сууж бай!

Avatar

Зочин 2021-10-09 5.255.97.176

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Iljignii ulgereer uuriiguu umuurdug said... 2021-10-09 66.181.181.66

Too bish chanar chuhal. Loozon urai mongold mundsan bish…

Avatar

Зочин 2021-10-09 122.201.24.169

Манайхан юмыг сүртэй эхлүүлнэ. Тэгээд байхгүй болно яг ковид шиг Тэрбум мод угаасаа бүтэхгүй 10жилдээ. 20жил үнэхээр мачийвал магадгүй даанч манайхан тэгэсгээд хаяна.Ковидоо яая гэж байхад үүнтэй зэрэгцээд ковидоор улам л тараана даа яана даа

Avatar

Nam bus irgen 2021-10-09 103.212.118.214

Terbum mod gesen bichigtei kurtkiig 5,10 sard 2-hon udaa umsuhiin tuld iim ih mungu zarah shaardlaga baigaamuu. Orgilin Ganbaatar gej gadnaas hor avchirch damlaj ard tumnee shuldag delguuriin ezen hudlaa poporch showdsan gar.

Avatar

Зочин 2021-10-09 202.126.89.149

Яг үнэн.

Avatar

Зочин 2021-10-09 192.82.67.32

Ene bomberoo bolichooch yum l bolvol neeh hudlaa bomber umsdug bolchij teneg p nuud

Avatar

Зочин 2021-10-09 150.129.142.62

Ene namiig yaah be

Avatar

- 2021-10-09 216.38.195.77

# #

Avatar

s byp golruulax 2021-10-09 216.38.195.77

byzarlj1

Avatar

en 2021-10-09 216.38.195.77

z

Avatar

Зочин 2021-10-09 202.55.188.83

Яаж ийж байгаал менге идэх аргаа олчхымаа МАНгасууд чинь … 24 онд газрын херснеес арчигдхаасаа емне янз бурийн шалтаг гаргаж идэх цавчих зорилготой нь харваас илт

Avatar

ylc 2021-10-09 216.38.195.77

yxbr

Avatar

Зочин 2021-10-09 192.82.73.105

Ардчилагч нэртэй хулгайч, луйварчид гадаад дотоодын үл бүтэх шуналт этгээдүүдтэй нийлж, нийгмийн өмчийг идэж уухыг л хичээнэ. Улс орон олон түмэнд хэрэгтэй зүйл санаачилдаг юм уу. Харин ийм зүйл санаачлагчдыг үзэн ядна.,үгийн муухайгаар харааж зүхэж ,гүжирдэж гүтгэнэ.Жинхэнэ хулгайч луйварч шинж биеэнд нь нэвт шингэсэн,туйлын арчаагүй нийгмийн шаарууд байх юм.,

Avatar

Зочин 2021-10-09 202.21.98.238

30 ЖИЛ ИДЭЖ УУЖ, ХУЛГАЙ ХИЙСЭЭР ИРСЭН л******д НЬ ИХЭНХДЭЭ АРДЫН НАМЫНХАН БАЙДАГ ЮМ…..

Avatar

Aagii 2021-10-09 150.129.140.34

Ичиж үхээсэй. Юун мод мантай. Нэг ч гэсэн иргэнийхээ эрүүл мэндэд анхаараасай.

Avatar

Зочин 2021-10-09 192.82.73.105

Манайх шиг мод бут зүлэггүй, шороо шавартаа хутгалдаж, тоос шороонд дарагдсан , новширсон хот сууринтай улс орон хаана байна вэ. Гудманд нь ч зэвхий царайлсан архичин луйварчин гуйлгачин хулгайч шинжтэй,сэтгэхүйн өөрчлөлттэй цагаан солиот этгээдүүд дүүрэн.Ажил хийх дургүй бусдаар тэжээлгэж, бусдын хүч хөдөлмөрийг сорж амьдрах санаатай.Улс нийгэмд хэрэгтэй, өнгөтэй өөдтэй зүйл санаачлагчдыг үзэж ядаж,гүтгэж гүжирдэж доромжилно.Ийм харанхуй зан авир улс орноо л сөнөөнө.

Avatar

Зочин 2021-10-09 202.21.98.238

ХАР ОРК л***р МИНЬ ЦӨЛЖИЛТ ГОВЬД БОЛООД БАЙНА. ХУДЛАА ПОПОРЧ ТӨСВИЙН МӨНГИЙГ ЦАЦАЖ, БАНТСАНДАА ЭРГҮҮТЭЖ БАЙХЫН ОРОН ЭХЛЭЭД КОВИДОО ХЯНАЛТАНД ОРУУЛАХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ СҮЙРЛЭЭ… ИНФЛЯЦИ 9.2%. ЧАМ ШИГ ОРК ЯАЖ Ч ОЙЛГОХ ВЭ… УЛААНБААТРЫГ ТОЙРУУЛЖ УУЛНААС СУГАЛЖ ИРСЭН МОД СУУЛГААД УРГАХГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛЧИХЕЭ!!!

Avatar

Зочин 2021-10-09 103.229.120.103

Мод тарих нэрийн доор менге идэх сайхан далим гараад дарга, цэрэггуй бугд л шуурч байх шиг, ургах ургахгуй нь хамаагуй зугээр л тоо хеецелдеед олигтой юм болохгуй дээ, Хук гуай нь мэдэж л байдаг байгаа даа

Avatar

Зочин 2021-10-09 64.119.23.130

энд хамгийн гол нь татвар төлөгчийн хэдээс л хумсалж дээгүүрээ хувааж байна шүү. сая мот тариад тэрбум гэж тоолж чадах тэнэгүүд таөрийн толгойд байна. өмнө тарьсан модноос хэд нь ургасан юм бэ? соц үеийг, нэг хүнийг дахин шүтэх үзэл ханхалсан эвгүй жүжиг тавигдаад байна даа. хэрвээ хүүкийн дансанд байгаа мөжнгөөр тарина гэвэл өөр хэрэг

Avatar

Зочин 2021-10-09 202.9.47.12

Тэнэг хүн сонгочихоод улсаараа дагаад тэнэгтэж өгдөг байна ш дээ. Бүх нам, төрийн байгууллагад ядаж та ганцаараа тэнэгт би ч больёо гээд хэлчих Хүрэлсүхээс ядаж 15% илүү ухаантай хүн үлдээгүй юм шигээ. Монголын эмгэнэл минь ард түмнээ бага зовоогоод хугацаагаа дуусхаас япаж нэг хоногийн өмнө ч болов амиа хорлоод ч хамаагүй амраагаад өгөөсэй. Хүн бага зовоовол хойд нас сүнс мүнсэнд чинь их тустай ш дээ. Тэнэг юм чинь ойлгохгүйлдээ. Гэхдээ өөрөө л зовношдээ.

Avatar

Bold o 2021-10-09 223.62.22.173

Нөгөө корона юу болсон вэ.ингэж хүний бөөгнөрөл үүсгэж болдог юм уу.eр нь дарга нар л халдвар тараах юмыг сэдэж хийж бна..энэ хөлдүү Хүрэлсүхийг яая даа.яаж 6 жил тэснэ ээ..жинхэнэсээ Кофи Анандтай уулзахаар хурдан явдаггүй юм бхдаа Хүрэлсүх ээ

Avatar

Зочин 2021-10-09 202.21.98.238

ХУДЛАА ЖҮЖСЭН ХОШНОГУУДАА ХОТОД МОД ТАРИАД ЦӨЛЖИЛТ АРИЛАХГҮЙ ЭЭ… ПОП л***р ХҮҮКТЭЙГЭЭ ИЖИЛХЭН АМЬТАД ГОВЬД ОЧИЖ ТАРИАЧ!!!

Avatar

Зочин 2021-10-09 64.119.19.186

Тэрбум савааг суулгахад хэцүү биш. Харин мод тариж, ургуулж бол чадахгүй. Жоохон араамандаа жаажигнамаар юмаа

Avatar

Зочин 2021-10-09 66.181.189.14

тэрбум мод тарьж ургуулна гэхээр урд хөршид өрх бүр ширэм хайлуулж гангийн үйлдвэрлэл хөгжүүлсэн тухай сургаалт үлгэр санаанд ороод байх юмаа.

Avatar

Ганаа 2021-10-09 90.160.207.52

Terbum mod gej suulgasan mod y too bish urguulsan modny too gej oilgoh bgaa. Mod suulgah amarhaaan. Nvh uhaad suulgaad l alga tashaad l goe goe yum yariad l. Harin urguulna gedeg mergejliin baiguulgyn hiih ajil. Nuguu Elbegdorjiin sanaj bgaa biz dee? Dotnogovid baahan mod tarij svrjigneed ternees ni ih l bodoj gants 2 mod urgasnyg?

Avatar

Зочин 2021-10-09 66.181.161.77

Төчнөөн мод тарьсан (суулгасан) гэдэг хоосон тоотой л хоцрох вий дээ??!!

Avatar

Зочин 2021-10-09 139.5.219.44

Daraa n bugdeeree kofi annantai uupzah uu

Avatar

Бомбер гоё күүрчиг байнашооо 🤩🤩🤩 2021-10-09 202.126.88.201

Энэ жилийн тренд Цэнхэр Бомбер.

Avatar

Зочин 2021-10-09 192.82.67.32

Neg l ih bomber umssun erguunuud. Helber hooson neg ih yalgarah gesen malnuud. Henii mongoor heden togrogoor hiilgesen boldoo !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж