Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.09-нд нийтлэгдсэн

Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Тэрбум мод тарих хөдөлгөөнд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон Баянгол дүүргийн иргэд сонгогчид нэгдэж, өнөөдөр/2021.10.09/ Баянгол-Агропаркт мод тарилаа.

Арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тарьсан модоо арчлах хэрэгтэй гэдгийг онцолж байв. Тэрбээр ярихдаа “Өнөөдөр Дашням, Балжиннямтай намрын дунд сарын их сайхан өдөр байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд Баянгол дүүрэг нэгдэж байна.  Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярласнаа илэрхийлье. 2022 онд улсын төсвөөс Агропаркт маань 5.2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Энэ талаар ярилцаж байна. Манай дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа. Замын асуудлыг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Барилгын хөрөнгө оруулалтын ажлууд барилгын материалын үнийн улмаас хойшилсон. 2022 ондоо багтаан хийнэ. Мод таривал буян. Модоо тарилаа гэхэд арчлаад ургуулах хэрэгтэй. Баянгол дүүргийнхэн ажлаа эхлүүлдэг, эхлүүлснээ дуусгадаг гэдгээ харуулах хэрэгтэй. Н.Доржзодов дарга үүнийг анхаарч ажиллаарай. Тарьсан моднууд бүгд ургах ёстой” гэв.

Одоогийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд Тэхийн шээг, Монос, Голт бор, Хайлаас, Шар хуайс, Нарс, Шинэс гэсэн моднууд таригдаад байна. Арчилгааны тухайд тус хүрээлэнгийн ажилчид анхаарал тавих гэнэ. Иргэд ч мод тарих аянд идэвхитэй оролцож, үр хүүхэд ирээдүйнхээ төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт энэ гэдгийг ярилаа.

Баянгол дүүргийн иргэн Б.Ууганцэцэг:,

-Өнөөдрийн билэгт сайн өдөр Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хөдөлгөөнд манай дүүрэг нэгдэж байна. Хамт олондоо сайн сайхныг хүсэхийн ялдамд бидний тарьсан мод Монгол Улсад маань, үр хүүхдүүдэд маань эрүүл агаар болон очих болтугай гэж ерөөе. Мөн цар тахлын үед хүн бүр дэглэмээ сайтар барьж, эрүүл энх шинэ онтой золгох болтугай гэж хүсье.

Баянгол дүүргийн иргэн Б.Насантогтох:

-Өнөөдөр намрын сайхан өдөр бүх нийтээрээ Ерөнхийлөгчийнхөө уриалга дор мод тарьж буйдаа баяртай байна.Тарьсан модод маань цэцэглэн ургаж, ирээдүйд том цэцэрлэг болоосой. Тиймээс бүгдээрээ олуулаа цөлжилтийн эсрэг ногоон байгууламж байгуулж, зүтгэе.

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Мөнх-Эрдэнэ Монгол орны ойн ногоон бүсийн эзлэх жилээс жилд буурч байгааг анхааруулж, "Тэрбум мод" төсөл үүнийг нөхөн сэргээх зөв арга гэдгийг хэллээ.

Эрдэм шинжилгээний ажилтан Т.Мөнх-Эрдэнэ:

-Баянгол-Агропарк дээр “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маань эхэлсэн. Нийт дөрвөн газар зэрэг явагдаж байгаа. Тодруулбал, манай парк, Баруун салааны Бумбатын рашаан, Налайхын Шинэ цэцэрлэг, Яармагийн Ногоон хэрэм. Төсөл маань 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Нэг тэрбум мод тарина гэж зүгээр хэлээгүй. Маш их судалгаа тооцоо, ойн чиглэлийн эрдэмтэд, судлаачдын хурал зөвлөгөөний эцэст энэ тоог гаргасан. Монгол орны 11.9 хувийг ой бүрхдэг байсан бол одоо энэ тоо 7-8 хувь л болсон. Хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ямар нэгэн байдлаар энэ ой мод сүйдсэн. Тиймээс үүнийг нөхөн сэргээх ажлыг хийх ёстой. Манай парк дээр энэ чиглэлийн инженер зургаан залуу мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилогдон ирсэн хоёр хүн, ТББ-ын 3-4 хүн баг болон гурван ээлжээр ажиллаж байна. Өдөрт 300-400 хүн ирж байна. Тарьсан модыг хэн арчлах вэ гэж санаа зовж хүмүүс бий. Тэгвэл энэ парк маань өөрөө төрийн үйлчилгээний байгууллага. Цаашдаа амралтын соёлын хүрээлэн болно. Энэ газрын ажилтнууд арчилгаа, усалгаанд санаа тавьж, цэцэрлэг болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж