Олон жил ашиглаагүй газрын эзэмших эрхийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2021.10.09-нд нийтлэгдсэн

Олон жил ашиглаагүй газрын эзэмших эрхийг цуцлав

Олон жил ашиглаагүй газрын эзэмших эрхийг цуцлав

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны  А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2,000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөлжээ.

Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөрчилтэй газруудын жагсаалтыг гарган, судалгаа хийсэн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах уг газар нь зориулалтын дагуу ашиглалгүй хоёр ба түүнээс дээш жил болсон. Иймд тус газрыг чөлөөлөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үед зарим хүмүүс ийм байршлууд дахь газраар улс төр хийн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах байдал ажиглагдаж байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцлах шийдвэр нь гарчихсан, газар чөлөөлөлтөд шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа хийхээр төлөвлөсөн, үүрэг чиглэл нь тодорхой болсон ажлуудыг битгий ашиглаарай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж