Загасчилж явсан таван хүний хоёр нь усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.09-нд нийтлэгдсэн

Загасчилж явсан таван хүний хоёр нь усанд осолджээ

Загасчилж явсан таван хүний хоёр нь усанд осолджээ

Төв аймгийн Заамар сумын “Доргол” гэдэг газар таван иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлахдаа усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, 96 км замыг туулан 01:45 цагт очиход таван хүний хоёр нь  голд урссан байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Улмаар тухайн өдрийн  05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 49 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт нэг км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Үүний зэрэгцээ аравдугаар сарын 07-ны өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан.

Үргэлжлүүлэн аравдугаар сарын 08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат 53 настай эрэгтэйн Лүн сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас “Тул харайдаг”, “Бетонон гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т голын усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. Тус эрэн хайх ажмллагаа өнөө өглөөний  07:30 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж