Танзанийн зохиолч утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Танзанийн зохиолч утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

Танзанийн зохиолч утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

Танзанийн зохиолч Абдулразак Гурна 2021 оны Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн болохыг Шведийн академи Пүрэв гаригт зарлалаа. Африк дахь колончлолын үр нөлөө, дүрвэгсдийн хувь заяа зэрэг соёл, тивийн ялгаатай орчныг гүн гүнзгий тусгасан түүний бүтээлүүдийг үнэлэн, уг шагналыг олгосноо академи онцлов.

Оюуны хүсэл тэмүүллээр дүүрэн, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул түүний бүтээлүүдэд нэвт шингэсэн байдаг нь Нобелийн шагнал хүртээх бас нэг шалтгаан болжээ. “Гурнагийн зохиолууд хэвшмэл ойлголтоос татгалзаж, дэлхийн нөгөө хэсэгт төдий л танил бус, соёлын хувьд ялгаатай ертөнц болох Зүүн Африк руу биднийг хөтөлсөн" гэж академи нэмж хэлэв.

Гурна 1948 онд Занзибар арал дээр төрж өсөн, 1960-аад оны сүүлээр Их Британи руу дүрвэсэн нь түүний зохиол бүтээлүүдэд нөлөөгөө тусгасан байх талтай. Дүрвэгсдийн хөл үймээнтэй холбоотой асуудал түүний бүтээлүүдийг ямагт дагалдаж ирсэн сэдэв юм. Тэрбээр арван роман, хэд хэдэн богино өгүүллэгээ англи хэл дээр туурвижээ.

Саяхан тэтгэвэрт гарах хүртлээ Кентербери мужийн Кентийн их сургуулийн Англи хэл ба колончлолын дараах үеийн утга зохиолын тэнхимд профессор багшаар ажилласан байна.

Эх сурвалж: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж